Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШАТАР СОНИРХОГЧДЫН ТЭМЦЭЭН БОЛНО

2015-11-04

Монгол Улсад Шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг УИХ-ын дарга ивээлдээ аван нийт орон нутагт шатрыг жигд хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 оноос эхлүүлж, шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Тус тэмцээнийг аймаг орон нутагт аймгийн ИТХурал аймаг, сумын түвшинд зохион байгуулдаг билээ.
Тэмцээний цар хүрээг тэлж анхан шатыг сумын аварга шалгаруулах тэмцээний хүрээнд зохион байгуулах бөгөөд тус тэмцээнүүдээс шалгарсан шатарчдыг хагас шигшээ буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах, улмаар хагас шигшээгээс шалгарсан шатарчдад улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох юм байна.
Анхан шатны тэмцээнээс эрэгтэй 3, эмэгтэй 1, хагас шигшээ тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1 шатарчинг шалгаруулан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд орох болно.
Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах буюу анхан шатны тэмцээн 2015 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд, аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 12 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд улсын хэмжээнд нэгэн зэрэг явагдах тул шатар сонирхогчид та бүхнийг өргөнөөр ирж оролцохыг уриалж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%