2015.11.04-ний өдрийн 16 цагийн Иргэдэд хүргэх мэдээллийн цагийн хуваарийн дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс мэдээлэл хийлээ. Мэдээлэлийн цагт нийт 80 гаруй иргэд оролцлоо.
Тус мэдээллээр ИТХ, Тэргүүлэгчдээс хэлэлцэн шийдвэрлэсэн асуудал, түүний хэрэгжилтийн талаар зохион байгуулагдсан ажил арга хэмжээний тухай , орон нутгийн цаг үеийн ажлын талаар танилцууллаа. Мөн МУЗН-ийн зорилго, гишүүнчлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Хурлын нэгдсэн цахим хуудасны талаар товч мэдээллийг өглөө.