Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Номгон сум: Сумын хэмжээнд нийт 228200 гаруй толгой мал өвөлжинө

2015-11-03

Хагас жилийн түүвэрчилсэн мал тооллогоор 282996  толгой мал тоологдсон. Энэ 10 сарын мэдээгээр нийт 66601 толгой мал төллөж 66601төл бойжиж байна. том малын зүй бус хорогдлоор 129 толгой мал хорогдоод байна. Энэ нь  сумын хэмжээнд нийт 1,020,196,68 га бэлчээрт 459 малчин өрхийн 282996 толгой мал байгаагаас жилийн эцэст аж ахуйн болоод бусад зардлыг хасаад тооцход 228200 гаруй  толгой мал 459  өрхөд  492 өвөлжөө бууцанд  өвөлжихөөр судалгаа гараад байна. Энэ оны хавар зуны эхэн сард нутгийн ихэнх хэсэг цаг гандуу айл өрхүүд отор нүүдэл ихтэй байсан хэдийч зуны сүүлийн болоод намрын  саруудад сумын хэмжээнд нийт нутгаар хур бороотой бэлчээрийн гарц сайн, цагын байдал сайжирж өөрийн аймгийн нутагт оторлож явсан малчид маань буцан ирж өвөлжилтийн бэлтгэл ажилдаа ороод байна.


Малчид иргэд өөрийн хүчээр бэлтгэвэл зохих өвс-802тн, гар тэжээл-267тн, хужир шүү-535тн бэлтгэхээс 10 сарын байдлаар байгалийн хадлан 426тн, гар тэжээл 118тн, хужир шүү 535тн, малын тэжээлийн ургамал 10тн зэргийг хураагаад байгаа нь малчдын хүчээр бэлтгэн нөөцлөх хадлан тэжээлийн 67,2 %ийг бэлтгээд байна. Сумын аюулгүйн нөөцөнд  өнгөрсөн оны үлдэгдэл өвс 10 тн, суманд байрлах улсын аюулгүйн нөөцөд 100тн   өвс татан авч нөөцлөхөөс одоогоор 42тн  өвс байна.  Мөн улсын нөөцөд 150 тн тэжээл татан авахаас 50 төвлөрөөд байна.

Мал өвөлжилттэй холбоотойгоор усан хангамж өвөлжөө бууцийг авч үзвэл нийт 459 хороо бууц ба 73 хороо бууц засварлаж, бэлчээрт энгийн уурхайн худаг ОНХСангаар санхүүжүүлж малчид өөрийн хүчээр 7 энгийн уурхайн худаг гаргаж  бусад булаг задгайн эх үүсвэрээс усаар  хангагдан өвөл хаварт бэлтгэж байна.

Сумын хэмжээгээр хээлтүүлэгч хээлтэгчийн тохироо боломжийн байгаа гэсэн судалгаа гараад байна. Харин ирэх өвөл хаврын улиралд

гарч болзошгүй цаг агаарын аюултай  үзэгдлээс  сэргийлж мал сүргийн чанарт анхаарч зуд турханд тэсвэртэй малыг өсгөн үржүүлэх, зарим хэсгийг ангилан заазлалт хийж өвс тэжээл бэлтгэх хөрөнгөө бүрдүүлэхэд зориулж бэлтгэх, хүнсэнд хэрэглэх зэрэг арга хэмжээнүүдийг эртнээс төлөвлөн хэрэгжүүлэх ажлыг малчидад даалган ажиллаж байна.

2015 онд Эрдэнэбулаг, Баянбулгийн тариалангийн талбайд 14 өрх, 2 ААН нийт 17.9 га-д тариалалт эрхэлсэнээс төмс 5,4га хүнсний ногоо 11,5 га-д, малын тэжээлийн ургамал 1.0 тус тус тариалж ургац хураалтын эцсийн дүнгээр 5.4 талбайгаас төмс-50тн, буюу 92,5цнтр хүнсний ногоо-70тн буюу 92,5цнтр  тэжээлийн ургамал 10 тн тус тус хурааж сум орон нутагт болон бусад зах зээлд борлуулалтыг хийж байна. Төв суурин газрын хувьд дулаан холболт бүхий  албан байгууллагуудад халаалтыг 10 сарын 01-ны өдрөөс эхлэн бүрэн өгч эхлээд байна. Албан байгууллагууд  цонх хаалганы дулаалга бусад засвар үйлчилгээг хийж  ажилчид албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарч дулаан хувцас түлээ нүүрсний асуудлыг дотооддоо  анхаарч ажиллаж байна.

 

 



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%