Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

12 ТЭРБУМ 292.5 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

2015-10-30

Аймгийн Аудитын газар энэ онд улс орон нутгийн төсвийн эрх захирагчид, төсөл хөтөлбөрийн болон төрийн өмчийн байгууллагуудын нийт 260, төсөв захирагчдын 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийхээс 107 санхүүгийн тайланд аудит хийж санал дүгнэлт өгч, 26 санхүүгийн тайланд итгэл үзүүлэн, 127 тайланг түүвэрт хамруулжээ.

Аудитаар нийт 12 тэрбум 292.5 сая төгрөгийн алдаа зөрчил илэрснээс 3524.7 сая төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 28.3 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 1085.6 сая төгрөгийн зөрчил дутагдлыг давтан гаргахгүй байх, зөрчлийг арилгах талаар албан шаардлага, 7653.9 сая төгрөгийн зөрчилд зөвлөмж хүргүүлжээ.


Санхүүгийн аудитаар илэрсэн зөрчлийн дүн өмнөх онд хийсэн аудитаар илэрсэн алдаа зөрчлийн дүнгээс 5058.4 сая төгрөгийг буюу 2.1 дахин өссөн нь төсөв захирагч нар төсвийн тухай хуулийн төсвийн зарчмуудыг хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой байна. Зөрчил гаргасан 11 албан тушаалтанд хариуцлага тооцуулах санал бүхий албан шаардлагыг холбогдох дээд шатны албан тушаалтанд хүргүүлжээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%