Жил бүрийн 10 дугаар сард Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээний талаар ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул А.Ц.Доржиев аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатад танилцуулж, 2015.11.06-ны өдрийн 18:00 цагт болох Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн хаалт үйл ажиллагаанд албан ёсоор оролцох урилгыг гардуулав.
Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд: Уламжлалт “Орос дууг хэн сайн дуулах вэ” уралдаан, ЕБС-иудад орос хэлний баярыг тэмдэглэж, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд орос хэлний бүсийн олимпиад зохион байгуулсан байна. Төв аймагт зохион байгуулсан Орос хэлний бүсийн олимпиадад Дархан-Уул аймгаас 4 сурагч, 2 багш, урилгаар Союз сургуулийн сурагчид амжилттай оролцоод ирсэн байна. Эхний 10 байранд орсон сурагчдыг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн ОХУ-д бакалаврын зэргээр сонгосон их, дээд сургуульдаа 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхээр шагнагдсан юм. Манай аймгаас 7 сурагч бусдыгаа манлайлан 100 хувийн тэтгэлэгт эй суралцахаар боллоо. Мөн багш нарын олимпиадад Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн Орос хэлний багш Х.Оргилмаа 2-р байрыг эзэлж 2016-2017 оны хичээлийн жилд ОХУ-д Орос хэлний зуны сургалтанд суралцах эрхээр шагнуулжээ.