Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СӨХ-дын асуудлаар өргөтгөсөн уулзалт хийв

2015-10-28

   Иргэдийн саналын дагуу аймгийн ИТХ-ын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр /2015.10.28/ “СӨХ-дын үйл ажиллагааг сайжруулах тухай” өргөтгөсөн уулзалтыг аймгийн ИТХурал, Захирагчийн ажлын алба хамтран зохион байгууллаа. 

   Уулзалтанд аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн ЗАА-ны дарга Д.Батжаргал, аймгийн ИТХ-ын Ажлын албаны ахлах ажилтан Н.Буманцэцэг болон багийн ИНХ-ны дарга, Засаг дарга, СӨХ-дын Дархан салбар зөвлөл, СӨХ-дын тэргүүлэгчид, гүйцэтгэх захирал, Инженерийн шугам сүлжээний байгууллагуудын холбогдох мэргэжилтэнгүүд, НААҮГ-ынхан оролцлоо.

   Уулзалтаар нийтийн зориулалттай орон сууцны өнөөгийн байдал, Улсын болон орон нутгийн төсвөөр хийгдсэн ажлуудын тухай, СӨХ-дын гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа, Нийтийн зориулалтай орон сууцны /НЗОС/ ашиглалт, хамгаалалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар, НЗОС-нд оршин суугчдын өргөдөл, гомдол, саналын тухай, СӨХ-дын бүтэц зэрэг тулгамдсан асуудлуудыг хөндөн ярив.

   Уулзалтанд оролцогчид СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулахын тулд нэн тэргүүнд Орон сууцны конторыг байгуулах нь зөв гэж үзэж байлаа. Энэ асуудлаар 2013 онд аймгийн ИТХурлын дэргэдэх “Иргэний танхим”-аар хэлэлцүүлэн, улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулж, 2014.01.05-ны өдрийн 03 дугаар тогтоолыг баталсан боловч өнөөг хэр нь байгуулагдаагүй байна.



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%