Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СӨХ-ДЫН АЖЛЫГ САЙЖРУУЛАХ АСУУДЛААР ӨРГӨТГӨСӨН УУЛЗАЛТ ХИЙНЭ

2015-10-27

  Дархан-Уул аймгийн СӨХ-дын ажлыг эрчимжүүлэх, СӨХ-дын удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн ажлыг сайжруулах, иргэдийн чиг хандлагыг өөрчлөх зорилгоор аймгийн ИТХурал, Захирагчийн ажлын алба хамтран “СӨХ-ДЫН АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ”  өргөтгөсөн уулзалтыг маргааш буюу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт  зохион байгуулах гэж байна. Уулзалт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно. 
   Тус уулзалтаар:
  • Нийтийн зориулалттай орон сууцны өнөөгийн байдал, аймаг, сумын Засаг захиргаатай хэрхэн хамтран ажилладаг уялдаа холбоо
  • Улсын болон орон нутгийн төсвөөр хийгдсэн ажлуудын тухай
  • СӨХ-дын Салбар зөвлөл, тэргүүлэгчид, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа
  • НЗОС-ны ашиглалт, хамгаалалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар 
  • НЗОС-нд оршин суугчдын өргөдөл, гомдол, саналын тухай
  • СӨХ-дын бүтэц зэрэг тулгамдсан асуудлуудыг хөндөж ярилцах юм байна. 

    Уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, Сумдын Засаг дарга, ЗДТГ-ын мэргэжилтэн, багийн ИНХ-ны дарга, Засаг дарга, СӨХ-дын Дархан салбар зөвлөл, СӨХ-дын тэргүүлэгчид, гүйцэтгэх захирал, Инженерийн шугам сүлжээний байгууллагуудын холбогдох мэргэжилтэнгүүд, НААҮГ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцоно. 


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%