Дархан –Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Аймгийн нутаг дэвсгэр дэх авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг“ байгуулсан.
Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 11 хүний бүрэлдхүүнтэй. Уг ажлын хэсэг хуралдаж ажиллах чиглэлийн талаар ярилцсан байна.
Ажлын хэсгийн бүрэлдхүүнд Цагдаагийн газар, Хөгжлийн бодлого,Санхүү төрийн сангийн хэлтэс, БСГазар, НААҮГ, МХГазар, Орон нутгийн өмчийн алба, Тээвэр авто замын газар, ГХБХБГазар, Авто тээврийн Үндэсний төвийн Дархан дахь салбар зэрэг байгууллагуудын төлөөлөл багтжээ.
Ажлын хэсгийн хурлаар үндсэн 6 чиглэлээр санал солилцлоо. Авто замын аюулгүй байдлыг хангах асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн гишүүд байгууллага тус бүр судалгаа гаргаж ирэх Лхагва гарагт дахин хуралдахаар болов.