Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХИЙЖ БАЙХ НЬ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭНД ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТ САЙНААР НӨЛӨӨЛНӨ...

       Аймгийн ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулсан Ардчилсан засаглал-1000 өдрийн ажлын тайлан танилцуулж, иргэдийн санал сонсох аян өрнүүлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд иргэдээс гарч байгаа саналуудын нэг нь хөдөө сумуудаас аймгийн төвд мөн багаас баг хооронд шилжин суурших хөдөлгөөн нь цаг алдалгүй бүртгэл хийгдээгүйгээс иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ удаашралтай байх, нийгмийн халамж үйлчилгээ хүртэхгүй байх зэрэг хүндрэлүүд  гарч байгаа тухай иргэдээс олон санал гарсан байна.

Одоогийн байдлаар Иргэний бүртгэлээр Улаангом сумынд 27 мянган хүн оршин сууж байгаа гэсэн бүртгэлтэй боловч шилжилт хөдөлгөөний бүртгэл хийгдээгүй нийт иргэдийг оруулж тооцвал 31,000 гаруй иргэд оршин сууж байна гэсэн мэдээлэл байна. Энэ нь оршин сууж байгаа хүн амын тоонд тулгуурлан ирэх оны төсөв төлөвлөгөө боловсруулах, төрөөс үзүүлэх бүх төрийн үйлчилгээнд хүндрэл учрах нөхцөл байдал бий болж байгаа юм.

       Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, аймгийн засаг даргын орлогч Б.Цэцээ, ТЗУХ-ын дарга, Д.Баяраа, Статистикийн хэлтсийн дарга Ж.Эрдэнэсүрэн Улаангом сумын засаг дарга О.Ганхуяг, Улаангом сумын иргэний бүртгэлийн мэргэжилтэн Даваа, УБХэлтсийн мэргэжилтэн Амгаланнамжил нар шуурхай хуралдаан зохион байгуулж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж дараах арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөв.

  • Улаангом суманд шилжилт хөдөлгөөний бүртгэл хийгдээгүй байгаа айл өрхүүдийн судалгааг нарийвчлан гаргах
  • Нийт суманд 6 сараас дээш хугацаагаар оршин сууж байгаа айл өрхүүдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 11-р сарын 20 хүртэл тодорхой хуваарийн дагуу ажлын хэсэг байгуулан шуурхай зохион байгуулж хийж дуусгах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах

 

 

ИТХ-ын ажлын алба

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%