Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хуралдав

2015-10-15

    Дархан-уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хуралдав. 

    Тус хурлаар 2015 оны 3 дугаар улиралд салбар комиссоос хийсэн ажлын тайланг авч хэлэлцэв. Мөн 1965 онд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн Дархан сумын 13 дугаар багийн иргэн Рааш овогтой Баатарын өргөдөл, ЦАУЗБСК-ын албан даалгаварын хэрэгжилт зэргийг хэлэлцэж, Улсын комиссоос ирсэн албан бичгүүдийг салбар комиссын гишүүдэд танилцуулсан юм. 

Комиссын гишүүд улс төрийн төрийн хилс хэрэгт шийтгэгдэж, цагаатгагдсан Дархан сумын 13 дугаар багийн иргэн Рааш овогтой Баатарын өргөдөл, хүсэлтийг хэлэлцээд орон сууц худалдан авахад нь зориулан мөнгөн нөхөн олговор олгуулах асуудлыг дэмжиж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст уламжлах тогтоол гаргасан байна. 


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%