Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Явган хүний гарцны тоог нэмэгдүүлэв

2015-10-14

    Иргэний Танхимд зохион байгуулсан хэлэлцүүлгүүдийн үеэр ОИЦ сургууль руу явах буюу завсарын буудалд явган хүний гарц хийх, хурд сааруулагч байрлуулж, хүүхэд багачуудын аюулгүй зорчих боломжийг нэмэгдүүлэх талаар маш их санал гардаг. Тэгвэл уг асуудлыг аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсээс бүтээлч аяны хүрээнд шийдвэрлэсэн байна. 

   Тус хэлтэс нь Дархан хот үүсэн байгуулагдсаны 54 жилийн ойн өдрийг угтаж, бүтээлч ажлыг өрнүүлэн, хүн амын төвлөрөл ихтэй, сургуулийн ойр орчмын зам гарцын тэмдэглэгээг сэргээж, дахин будах ажлыг зохион байгууллаа.

   Замын цагдаагийн тасгаас гаргасан судалгаагаар аймгийн хэмжээнд 52 гарцын тэмдэг, тэмдэглэгээ хийх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Эдгээр гарцын тэмдэглэгээг шинээр хийхэд хөрөнгө мөнгөний асуудал сөхөгдөж байна.

   Эдийн засаг хямарсан энэ цаг үед төсвийн мөнгө зарлагдахгүйгээр явган хүний 4 гарцын тэмдэглэгээг хийв. Тус ажилд Мөнх нарны сүлд, Дархан хөлөг, Дархан Азза компаниуд дэмжиж тусласан гэж аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Энхбаяр ярив.

   Энэ ажлынхүрээнд МАНамын байр, “Дархан – 50” цогцолбор, Шинэ хорооллын арын зам 9 дүгээр сургууль, ОИЦ сургууль руу явах завсарын буудал зэрэг 4 замд явган хүний гарц хийв. Уг гарцыг хийсэн будаг нь Солонгос улсад ашиглаж буй зам, гүүр, бетоны зориулалтын будаг аж.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%