Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дэлхийн багш нарын өдрийн мэнд дэвшүүлье

2015-10-01

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтнууд, сурагцагчид, эцэг эхчүүд ээ Монголын үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ Монголын багш нарын баярын 49 дэхь өдөр, Дэлхийн багш нарын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

            Хүүхэд бүрийг эх хэл, үндэсний соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, сурх арга барлтай, дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллаж амьдрах чадвартай, иргэн болж төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг ардын багш та бүхэн үүрч байдаг билээ.

Оюунт мэргэн багш та бүхний ачаар эх орны өнцөг булан бүрт амьдрал сайн сайхнаар өрнөн дэлгэрч, олон мянган шавь нар тань чухамхүү гавъяаг бүтээн байдгийг онцгойлон та бүхнийхээ яруу алдрыг бахдая.

Архангай аймгийн  нийт багш, сурган хүмүүжүүлэгчиддээ хамтдаа бүтээсэн, бий болгосон яндашгүй амжилтаа цаашдаа ахиулан бадрааж, үйлс хөдөлмөрөөрөө магнайлж явахыг ерөөе. Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжлийг эзэмшсэн БАГШ танд ажил тань өөдрөг бүтэмжтэй, шавь нар тань үнэнч, шударга, өндөр мэдлэг чадвартай, агуу ихийг бүтээж эх орноо хөгжүүлэх иргэд болохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Билэг оюуны гэгээн наран өнөд гийж

Бичиг номын ариун үйлс мөнхөд бадамлаг

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%