Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдав

2015-10-09

     Аймгийн ГХУСАЗЗ-ийн хурал 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр болж,   2015 онд аймгийн хэмжээнд гарсан малын хулгай, замын хөдөлгөөний зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээлэл, Малын хулгайтай тэмцэх, хамтын ажиллагааг сайжруулах Төвийн бүсийн зөвлөгөөн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аян, бусад асуудлын талаар хэлэлцлээ. 
   Хурлаас хотын доторх автозамын тэмдэг тэмдэглэгээ,  хот хооронд болон хотын доторх тээврийн үйлчилгээ, Цагдаагийн газрын Замын цагдаагийн журмын хашаа зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах, Олон нийтийн цагдаагийн ажилтанд урамшуулал олгох зэрэг  асуудлыг шийдвэрлэлээ. 



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%