Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Хүүхдийн хөгжил - Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй" сургалт боллоо

2015-08-18

“Хүүхдийн хөгжил-Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй ” үндэсний сургалтын нээлтийн үйл ажиллагаа аймгийн Нутгийн захиргааны ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтын үйл ажиллагааг нээж Боловсрол, соёлын газрын дарга А.Амгаланбаатар үг хэллээ.
“Хүүхдийн хөгжил-Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй ” үндэсний сургалтанд Улаанбаатар хотоос Суурь боловсролын цөм хөтөлбөрийг улсын хэмжээнд зохион байгуулах БСШУЯ-ны дэргэдэх хэрэгжилтийн багийн үндэсний сургагч 21 багш, Аймгийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтнүүд, лаборатори I сургуулийн багш нар нийт 90 гаруй багш сургагч багшаар ажиллаж байна. 

Сургалтанд Архангай аймгийн ЕБС-ийн суурь боловсролын бүх багш нар болон сургуулийн захиралууд, суурь боловсрол хариуцсан сургалтын менежерүүд нийт 760 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид оролцож байна.
Сургалт 2015 оны 08 сарын 16-18 өдрүүдэд Эрдэнэбулган I сургууль дээр бүтэн 4 өдрийн турш зохион байгуулагдаж, багш нар өөр хоорондоо туршлага солилцон, мэдлэг арга зүйгээ дээшлүүлж, хамтарч ажиллалаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%