Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

2015-09-28

  Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж хуримтлагдсан олон асуудлуудаас ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагтай гэсэн 7 асуудлыг авч хэлэлцлээ. 

МОНГОЛ УЛСЫН ЦОЛ ОДОН МЕДАЛИАР НИЙТ 99 ХҮНИЙГ ШАГНУУЛАХААР УЛАМЖИЛАВ

    Хурлын эхэнд Дархан-Уул аймгийн гал голомтыг сахиж ус дулаан цахилгаантай байлгадаг Дархан хотын хамгийн гол байгууллагуудын ойн баяруудтай холбоотойгоор ажил бүтээлдээ амжилт гаргасан шилдэг иргэдийг Монгол улсын цол одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. 
    Тодруулбал: Саяхан үүсэн байгуулагдсаныхаа 50 жилийн ойн баярыг тэмдэглэсэн ДСЦТС ХХК-ийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонд уламжиллаа. Нийт 99 хүнийг Монгол улсын цол одон медалиар шагнуулахаар тодорхойлжээ. Үүнээс гавъяат цол тэмдгээр 6 хүнийг, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 6 хүн, Цэргийн Гавъяаны Одонгоор 1 хүн, Алтангадас одонгоор 28 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 58 хүнийг шагнуулахаар уламжилж байгаа юм.

СУМ ДУНДЫН ОЙН САНГ БАЙГУУЛАХ ТОГТООЛ ГАРЛАА

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Сум дундын ойн анги байгуулах тухай асуудлыг авч хэлэлцэв. 

    Дархан-Уул аймгийн нийт ойн сан 81997 га талбай байдгаас Хонгор суманд ойн сангийн 94,6 хувь буюу 77623 га талбай бүхий ой багтдаг байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Хонгор суманд ойн анги харъяалагдаж байсан аж.  Засгийн газрын баталснаар Дархан-Уул аймгийн ойн ангийг Дархан суманд харъяалуулж, Сум дундын ойн ангитай байхаар заасан учир дээрхи асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх болсон тухай аймгийн БОАЖГ-ын дарга С.Ганзориг танилцууллаа.
 
   Уг асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд аймгийн ойн санг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах асуудлыг хариуцан зохицуулах үүрэг бүхий сумд дундын Ойн ангийг байгуулан ажиллуулах тогтоолын төслийг батлав.

   Сумд дундын ойн ангийн бүтэц орон тоо, дүрмийг батлан, шаардлагатай төсөв зардлын тооцоог жил бүрийн төсөвт суулгаж ажиллахыг аймгийн Засаг дарга А.Энхболдод даалгасан юм.  
    
   Сум дундын ойн анги  нь Монгол Улсын Ойн тухай хуулийн дагуу ойн нөөц, баялагийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх нэгдсэн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, ойн санг гэрээгээр иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллага юм байна.

   Тус Ойн анги нь ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах, бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох, аймгийн  ойн санг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх төлбөр болон менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, ойн баялаг ашигласны төлбөр, хураамжийг ноогдуулж, гүйцэтгэлийг хангах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах юм байна. 

    Ойн ангийн санхүүжилт нь дор дурьдсан эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
        А.Улсын болон орон нутгийн төсөв.
Б.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос тооцож байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зориулан эрх бүхий байгууллагаас тус байгууллагад зарцуулахыг зөвшөөрч олгосон хөрөнгө.
В.Төрийн зарим үүргийг гүйцэтгэсний төлөө төрөөс олгох төсвийн хөрөнгө.
Г.Төсөл хэрэгжүүлсний үр дүнгээс орох орлого.
Д.Ойн ангийн ажиллах, үйлчилгээнэээс олох орлого, /мод бэдтгэлийн талбай тусгаарлалтын ажил, сургалт, сурталчилгаа, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх гэх мэт/
Е.Хуулиар хориглоогүй өөрийн үйл ажиллагаанаас орох орлого.
Ё.Бусад орлого.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%