Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хороодын дарга нартай уулзав

2015-09-24

Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат өнөөдөр /2015.09.24/ хурлын Хороодын дарга нартай уулзлаа.

Аймгийн ИТХ-ын салбарын бодлого хариуцсан 6 Хороо нь хариуцсан ажлынхаа чиглэлээр асуудлыг судалж боловсруулах, шалгаж танилцах, дүгнэлт, санал, зөвлөмж гаргах, хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралд асуудал боловсруулж хэлэлцүүлэх ба жил, улирал тутам хийх ажлын төлөвлөгөө гарган аймгийн ИТХ-ын даргаар батлуулан ажилладаг.

Уулзалтаар Хороодын үйл ажиллагааг идэвхижүүлэх талаар санал солилцож, хурлын хороодын ажиллах журмыг шинэчлэн боловсруулах, Тэргүүлэгчдийн хуралд хороодын ажлыг танилцуулж хэлэлцүүлэх, Хороод үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тодотгол хийх, Хорооны үйл ажиллагаагаар дамжуулан төлөөлөгчийн манлайллыг бий болгох зэрэг ажлыг хийхээр боллоо.

Хороодын эрхлэх асуудал. НЭГ. Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хорооны эрхлэх асуудал: • НӨУБ-ыг бэхжүүлэх, төлөвшүүлэх, төлөөлөгчидтэй ажиллах • Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагаа • Төрийн байгууллага • Аймгийн ИТХурал, Тэргүүлэгчдийн шийдвэрийн хэрэгжилт, хяналт шалгалт • Ард нийтийн санал асуулга • Төр, сүм хийдийн харилцаа • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл • Улс төрийн нам • Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх • Эрх зүйн туслалцаа • Өргөдөл, гомдлын асуудал ХОЁР. Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны эрхлэх асуудал: • Орон нутгийн өмчийн удирдлага, зохицуулалт, хувьчлал • Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт • Гадаад харилцаа, хамтын ажиллагаа • Гадаад дотоодын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, зээл тусламж • Үйлдвэрлэл, үйлчилгээ хөрөнгө оруулалтыг дэмжих • Шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах • Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих • Албан ёсны статистикийн үйл ажиллагааны зохицуулалт • Улсын болон орон нутгийн төсөв, түүний гүйцэтгэл, хяналт • Санхүүгийн чадавхыг дээшлүүлэх ГУРАВ. Хөгжлийн бодлого, хот байгуулалтын бодлого хяналтын хорооны эрхлэх асуудал: • Аймгийн хөгжлийн хандлагыг тодорхойлох • Аймгийн хөгжлийн асуудлаарх хөтөлбөрүүд, үндсэн чиглэлийн хэрэгжилт • Газрын кадастр, бүртгэл • Түлш, эрчим хүч, зам тээвэр, шуудан, харилцаа холбоо • Орон сууц, нийтийн аж ахуй • Техник технологийн шинэчлэл • Барилга, хот байгуулалт • Газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэл • Хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал ДӨРӨВ. Байгаль, орчин, экологийн бодлого хяналтын хорооны эрхлэх асуудал: • Ашигт малтмалын суурь судалгаа, эрэл хайгуул, ашиглалт • Мал аж ахуйн бодлого • Газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал • Улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар • Геологи, уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих байгаль орчны бодлого, хяналт • Агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал • Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын болон цаг уур, орчны хяналтын асуудал • Усны бодлого, нөөц, усны бохирдол • Хог хаягдал, дахин боловсруулалт • Байгаль орчны судалгаа хөгжил ТАВ. Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны эрхлэх асуудал: • Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа • Хүн ам зүйн бодлого зохицуулалт • Хүн амын эрүүл мэнд • Нийгэм, хөдөлмөр хамгааллын бодлого • Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа • Нийгмийн халамж • Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах • Боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан • Ард түмний түүх соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого • Монгол хэл, бичиг, үндэстний цөөнхийн хэл бичиг, соёл урлаг, ёс заншлын талаар баримтлах бодлого • Иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудтай харилцах
ЗУРГАА. Судалгаа, шинжилгээ хяналтын хорооны эрхлэх асуудал: • Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар судалгаа, шинжилгээ хийх • Иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах асуудлыг судлах • Аймгийн дэд бүтэц, хот байгуулалтын асуудлаар судалгаа, шинжилгээ хийх • Үнийн өсөлт / хэрэглээний/ нөлөөлөх хүчин зүйлс • Татвар түүнтэй холбоотой нөлөөлөл • Шинжлэх ухаан, нано технологи, биотехнологийн асуудлыг судлах • Аж үйлдвэр, газар, түлш эрчим хүчний асуудлаар судалгаа хийх • Байгаль орчин, экологийн чиглэлээр судалгаа хийх • Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудлаар судалгаа, шинжилгээ хийх • Техник технологийн шинэчлэл, үр өгөөж • Дархан хотын хөгжлийн асуудалд судалгаа, шинжилгээ хийх
----------------------оОо-------------------------


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%