Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР А.ЭНХБОЛДЫГ БАТЛАМЖЛАВ

2015-09-22

  Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаар аймгийн Засаг дарга С.Насанбатыг огцруулж, оронд нь  Засаг даргаар  аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Энхболдын нэрийг дэвшүүлэн, Монгол улсын Ерөнхий сайдад уламжилсан билээ.

    Тэгвэл өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дархан-Уул аймгийн Засаг даргыг 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 188 дугаар захирамжаар батламжилсан байна.

     Дашрамд онцлоход: Аймгийн ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдаанд МАН-ын 10, АН-ын ес,  МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвслийн хоёр буюу нийт 21 төлөөлөгч оролцсон байна. ИТХ-ын 21 төлөөлөгчийн буюу 100 хувийн саналаар Агваан овогтой Энхболдыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлжээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%