Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын цахим хурал болов

2015-09-18

      Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дүрст хурлын системийг ашиглан өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын цахим хурлыг /2015.09.18/ зохион байгууллаа. 
    Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын цахим хуралд Монгол Улсын Шадар сайд, Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар оролцож, Онцгой комиссын гишүүд болон аймгийн удирдлагууд, холбогдох яам, агентлаг, орон нутгийн агентлагийн дарга, ажилтнуудын илтгэлийг сонсож, цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөлдсөн юм. 
     Дархан-Уул аймгаас тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Засаг дарга С.Насанбат болон холбогдох хэлтэс агентлагийн дарга нар оролцлоо. 




    ДАРХАН-УУЛ АЙМАГ:
    Монгол Улсын Засгийн газрын 292 дугаар тогтоол, 2015-2016 оны хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангуулах” тухай Улсын онцгой комиссын 2015 оны 7 дугаар сарын 06-ны №03 тоот хурлын шийдвэр, хөдөө аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж байна.
    2015-2016 онд аймгийн мал, сүргийг өвөлжүүлж, хаваржуулахад  шаардагдах тэжээлийн хэрэгцээг тооцон, тэжээл бэлтгэх даалгаврыг сумдад хүргүүлсэнээр 704,1 мянган тоо толгой мал өвөлжиж, хаваржихад шаардагдах 67,7 мянган тн байгалийн хадлан, 352,1 тн ногоон тэжээл, 633,8 тн үйлдвэрийн тэжээл, 704,1 тн гар тэжээл бэлтгэхээс 2015 оны 09 дүгээр сарын 16-ны байдлаар нийт хэрэгцээт хадлангийн 34,1 хувь буюу 23,07 тн өвс, 761.5 тн үйлдвэрийн тэжээл, 12,0 тн гар тэжээл, дарш, ногооны хаягдал 15,0 тн, давс, хужир, шүү 3,2 тн-ыг тус тус бэлтгээд байна. 
   Засгийн газрын 292 дугаар тогтоолын дагуу аймгийн аюулгүйн нөөцөд 32 тн өвс, 10 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 50 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэхээс аймгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд аймгийн Засаг даргын нөөц сангаас 18,5 сая төгрөгийг шийдвэрлүүлэн 1 боодол өвсийг 4500 төгрөгөөр буюу 5000 боодол өвс бэлтгэхээр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэн Д.Баттулгатай гэрээ байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улсын нөөцийн салбарын өвсний агуулахад 2775 боодол буюу 55 тн өвсийг татан байршуулжээ. 

Д/д

 

Сумын нэр

292 дугаар тогтоолын дагуу шаардлагатай бэлтгэх

Нөөцөнд  

байгаа /урд жилүүдийн үлдэгдэл/

 

Өвс

Тэжээл

Өвс

Тэжээл

Өвс

Тэжээл

1

Дархан

50

30

0

 8 тн хивэг

40 тн-ыг бэлтгэсэн

10 тн

2

Орхон

50

30

0

0

1000 боодол буюу

20 тн-ыг бэлтгэхээр гэрээ байгуулсан.720 боодол буюу 1,5 тн татан оруулсан

0

3

Хонгор

50

30

0

0

100 тн бэлтгэхээр гэрээ байгуулсан. Үүнээс 2884 боодол буюу 57 тн татан оруулсан.

0

4

Шарын гол

50

30

400 боодол 2 жилийн өнжмөл өвс

10

Байршуулаагүй

0


 4 аймгийн 10 сумын нутагт нийт 9111 толгой мал отороор өвөлжинө
Одоогийн байдлаар 
  • Орхон сумаас Сэлэнгэ аймгийн 
  • Ерөө суманд 5 өрхийн бод 205, бог 1038 нийт 1243 толгой мал
  • Зүүнбүрэн суманд 7 өрхийн бод 58, бог 197 нийт 255 толгой мал
  • Хушаат суманд  2 өрхийн бод 30, бог 400 нийт 430  толгой мал
  • Жавхлант суманд 6 өрхийн бод 220, бог 1737 нийт 1957 толгой мал
  • Баруун бүрэн суманд 3 өрхийн бод 179, бог 1190, нийт 1369 толгой мал
  • Хушаат суманд  2 өрхийн бод 30, бог 400, нийт 430 толгой мал  
  • Алтанбулаг 4 өрхийн бод 163, бог 2483, нийт 2646 толгой мал,
  • Төв аймгийн Эрдэнэ суманд 1 өрхийн бод 52, бог 470, нийт 522 толгой мал, Өвөрхангай аймгийн Сант суманд 1 өрхийн бод 115, бог 31, нийт 146 толгой мал
  • Ховд аймгийн Зэрэг суманд 1 өрхийн бод 13, бог 100, нийт 113 толгой мал, нийт 32  өрхийн бод 1065, бог  8046, нийт 9111 толгой мал 4 аймгийн 10 сумын нутагт отороор өвөлжихөөр зохион байгуулалт хийгээд байна. 
     Аймгийн хэмжээнд хур тунадас бага орж хэт халалт үүссэний улмаас гангийн нөхцөл байдал үүсч хадлангийн гарц муу, өвөлжилтийн бэлтгэл, өвс, тэжээл бэлтгэх ажлын хэсэг гарч ойн сан бүхий Могойн гол, Хар бэлчир, Зурамтай, Булагтай, Зорголт хавчуу, Хүйтний гол, Өрмөгтэй, Хустай, Бага сувагт, Их сувагт, Хонгорын даваа, Хонгорын нуруу, Яргайт, Бичигт хад, Зэдийн булаг, Хар ямаат, Моностой, Мухрын эх, Мараатай ам зэрэг 19 газрын 1971 га талбайд өвс хадах боломжийг судлан 200 малчин, мал бүхий иргэнд 2100 га газрыг хадах гэрээ хийсэн. Мөн буудай тариалсан талбайнаас 1210 га малын тэжээлд шилжсэнээс өнөөдрийн байдлаар 980 га-г хадаж 990 тонн тэжээл бэлтгэсэн байна. Буудайн талбайн сүрлийг хэрчихгүйгээр хураан тэжээл  бэлтгэх  ажлуудыг  хийж байна.

Аймгийн хэмжээнд  ургац хураалт 16.8 хувьтай байна
   Нийт үр тариа, төмс, хүнсний ногоо 20857.2 га-д тариалалт хийсэнээс 14457 га-д  буудай, 200 га-д гурвалжин будаа, 4809 га-д тосны ургамал, 528 га-д төмс, 935.2 га-д хүнсний ногоо, 132 га талбайд малын тэжээлийн ургамал тариалалт хийсэн байна.  
    Аймгийн хэмжээнд нийт нутгаар гангийн нөхцөл байдал үүссэн нь таримал ургамлын ургалтанд муугаар нөлөөлж урьдчилсан байдлаар 14.4 мянган га-д үр тариа тариалснаас 3841.5 га ургац алдаж 10349.1 га-аас 7552.9 тонн буюу га-аас 7.3 цн улаан буудай хураан авах төлөвтэй байна. Үүнээс 800 тонныг нь ирэх оны тариалалтад, 200 тонныг нь үрийн нөөцөд, 6472.9 тонныг гурилын үйлдвэрлэлд нийлүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна. Төмс 2100 тонн, хүнсний ногоо 5618.1 тонн, 672.6 тонн тосны ургамал хурааж авах урьдчилсан тооцоог гаргалаа.
    Урьдчилсан байдлаар үр тарианы ургац өмнөх оны гүйцэтгэлээс төмс  7.5 мянган тонноор, хүнсний ногоо 4626 тонноор, тосны ургамал 3276.3 тонноор тус тус бага ургац хураан авах урьдчилсан баланстай байна.  
Уринш боловсруулалтыг 12500 га хийхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 10957.1 га-д буюу 87.6 хувиар гүйцэтгэлтэй байна.
     2015 оны 09 дүгээр сарын 17-ны байдлаар 1350 га талбайгаас 898 тонн үр тариа, 98 га-аас 540 тонн төмс, 168 га-аас 891 тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Үр тарианы хураалт 13.0%, төмсний хураалт 32.8%, хүнсний ногооны хураалт 26.8%, аймгийн хэмжээнд  ургац хураалт 16.8 хувьтай байна. Одоогоор нэг га талбайгаас 6.7 цн буудай, 55.1 цн төмс, 53.0 цн хүнсний ногоо хураан авч байна. 

Х.Соёл-Эрдэнэ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%