Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Иргэний Танхимд байгаль орчны асуудлаар цахим хурал боллоо

2015-09-11

     Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимд /2015.09.10/ байгаль орчны асуудлаар цахим хурал боллоо. 

     Цахим хуралд аймгийн Байгаль орчны газрын дарга С.Ганзориг, аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны дарга С.Алтандолгион, Хараа Ерөө голын сав газрын захиргааны мэргэжилтэн Ж.Батсүх, аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн БОАЖ хариуцсан мэргэжилтэн С.Ачит нарын албаны хүмүүс оролцож, Байгаль Орчин Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын сайд Н.Батцэрэг сайдад тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа танилцуулсан юм. 

    Сүүлийн жилүүдэд Дархан-Уул аймагт шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор гэр хороолол ихсэж, улмаар агаарын бохирдлын асуудал хурцаар тавигдаж байна. Иймд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сүүлийн үеийн дэвшилтэд технологи, байгалийн сэргээгдэх эрчим хүч зэргийг хэрэглээнд нэвтрүүлэх ажилд хөрөнгийн асуудал тулгамдаж байгаа тухай аймгийн Байгаль орчны газрын дарга С.Ганзориг ярьлаа. Мөн Байгаль хамгаалагчдын хувцас, бие хамгаалах, техник хэрэг хэрэгсэл дутмаг байгаа нь байгаль орчныг хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд хүндрэл учирч буй талаар танилцуулсан юм.


     

   БОНХАЖ-ын сайд энэ удаагийн цахим хурлыг 2 үндсэн зорилгын хүрээнд хийсэн бөгөөд оны эхний хагас жилд гүйцэтгэсэн гол ажлуудаа дүгнэх, тулгамдсан ажил асуудлаа тодорхойлох, цаг үеийн асуудлаар яамнаас харьяа байгууллагууддаа үүрэг даалгавар өгөх мөн Байгаль хамгаалах намрын сарын аяныг зохион байгуулалтын талаар танилцуулж чиглэл өглөө. 

         Цахим хуралд БОНХАЖ-ын сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны 8 газрын дарга, Цаг уур, орчны шинжилгээний газар, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга нар болон 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, 33 Хамгаалалтын захиргаа, 26 Сав газрын захиргааны удирдлага мэргэжилтнүүд оролцлоо.

              Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тодорхой шийдвэрүүдийн дагуу 2015 онд төсвийг хэмнэх зорилт тавьж буйтай уялдуудан БОНХАЖЯ-аас энэхүү цахим хурлыг зохион байгууллаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%