Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСЭДИЙН ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХДҮҮДИЙГ 9 ЧИГЛЭЛЭЭР ЭМЧИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА.

2015-09-04

Жил бүр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн харьяат Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ
Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэлмэгдэгсдийн үр хүүхэд, гэр бүл нийтдээ 78 иргэн байгаагаас 5 хэлмэгдсэн иргэн одоог хүртэл  энх тунх амьдарч байна.
Тус өдрийн хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 2015 оны есдүгээр сарын 04-ны өдөр дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран хэлмэгдсэн иргэд, тэдний үр хүүхдүүдийг 9 чиглэлээр нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрууллаа.
Мөн 2015 оны есдүгээр сарын 9-ны өдөр Түвдэнпэлжээлин хийдтэй хамтран хэлмэгдэгсдийн хойдын буянд зориулж 108 зул өргөж, буян ном хуруулан хүндэтгэл үзүүлэх юм.





“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%