Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймагт 6 настай 2238 хүүхэд сургуулийн алтан босгыг алхан орлоо

2015-09-01

   Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт  08:00 цагт эхэллээ. Тус сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид, аймгийн Засаг дарга, хэлтэс агентлагийн дарга нар хуваарийн дагуу оролцож, хичээлийн шинэ жилийн анхны мөнгөн хонхны дуу сонсож, ирээдүйн их үйлсийн цуурайг хадааж буй энхрий жаахан охид, хөвгүүддээ баярын мэнд хүргэлээ.
    Аймгийн хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 27 сургуульд /төрийн өмчийн-17, хувийн хэвшлийн-10/  19656 сурагч суралцаж 1600 багш, ажиллагсад ажиллахаар өнөөдөр эрдмийн баярын өдөртэйгээ золгож байна.
   
2015 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр  6 настай 2238 хүүхэд сургуулийн алтан босгыг алхаж орж, аав ээжийгээ баярлуулсан байна.



    Харин аймгийн хэмжээнд төрийн өмчийн 21, хувийн өмчийн 20, нийт 41 цэцэрлэгт  нийт 7548 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 890 багш, ажиллагсад ажиллана.

     2015 онд улсын төсвийн 3 тэрбум 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төрийн өмчийн 3, хувийн хэвшлийн 1 цэцэрлэг шинээр үйл ажиллагаагаа эхлүүллээ.  Мөн орон нутгийн хөгжлийн сангийн 132,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 13 дугаар цэцэрлэг, Орхон сумын 9 дүгээр цэцэрлэгүүдийн салбаруудыг шинээр ашиглалтанд оруулж, 120 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдсэн байна.

    2014 онтой харьцуулахад цэцэрлэгийн тоо 4-өөр, хамрагдаж байгаа хүүхдийн тоо 1130-аар нэмэгдсэнээр сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 88,0 хувьд хүрч, өмнөх оноос 5,0 хувиар нэмэгдэх боломж бүрдэж байгаа аж.



   
   •    Дархан-Уул аймгийн Боловсролын газрын 2015-2016 оны хичээлийн жилийн зорилго, зорилт:
      Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан боловсролын зорилтыг үндэслэн 2015-2016 оны хичээлийн жилд доорхи зорилтыг дэвшүүлж байна.

Орон нутгийн боловсролын бодлогын хүрээнд:
-    “Сайн багш” хөтөлбөр
-    “Нээлттэй боловсрол” хөтөлбөр
-    “Хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-үүдийг  аймгийн боловсролын брэнд үйлчилгээг бий болгох, хөгжлийн хөтөлбөр төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%