Тулгар төр байгуулагдсаны 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын
хувьсгалын 94, Номгон сум байгуулагдсаны 91 жилийн ойн баяр наадам 2015.07.03-ны өдөр болж өндөрлөлөө.
Баяр наадмаар 16 бөх барилдсанаас Идэрсүрэнгийн Номин-Эрдэнэ түрүүлж сумын заан цол хүртсэн бол Зэвсэгт хүчний 104-р салбарын ажилтан Амарбаяр үзүүрлэсэн байна.
Баяр наадмаар их насны 28 морь, 11 соёолон уралдлаа. Мөн сур, шагайн харваа болж иргэд залуучууд өргөнөөр оролцож сум хотлоороо сайхан наадлаа.