Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зохион байгуулагдсан ИТХ-ын Төлөөлөгчдийн манлайлал сургалтанд Номгон сумын ИТХ-ын дарга Б.Далайхүү, тэргүүлэгч Б.Адъяабат, Н.Буянхишиг, З.Амарсанаа, Г.Намсрай, Р.Одхүү, төлөөлөгч Д.Далайсайхан, нарийн бичгийн дарга Б.Булгамаа нар идэвхитэй сайн оролцлоо.