Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

13 удаагийн нээлттэй хэлэлцүүлэгт 883 иргэн оролцож, санал хэлсэн байна.

2015-06-22

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь 2015 оны эхний хагас жилд
нийт 13 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт давхардсан тоогоор нийт 883 иргэн оролцож, санал хэлсэн байна.


1. 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулсан “Аймгийн СӨБ, ЕБ-ыг 2015-2020 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд санал авах тухай” хэлэлцүүлгийн дараагаар Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролыг 2015-2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, “Хөгжлийн төлөө хамтдаа 1000 багшийн сургалтын хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа.







2. 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд ИТХ-ын Төлөөлөгчдийн оролцоог нэмэгдүүлж, хяналт тогтоох зорилгоор аймаг сумын ИТХ-ын Төлөөлөгч нарт “Шилэн дансны тухай хууль"-ийг сурталчилж, санал авлаа. Сургалт хэлэлцүүлгийн үр дүнд хурлын төлөөлөгчид Шилэн дансны тухай хууль болон төсөв санхүүгийн талаархи мэдээлэлтэй болсон.








3. 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “2014 онд худалдан авсан бараа, ажил үйлчилгээний хэрэгжилт, 2015 онд анхаарах асуудал” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав. ХААжиллагааг  хуулийн хүрээнд үр дүнтэй, түргэн шуурхай зохион байгуулах, мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах талаар гарсан саналыг аймгийн ХАА албанд хүргүүлсэн. Мөн саналын дагуу тус албанаас сургалтын төлөвлөгөө гарган ажиллаж байна.







4. 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр "Австралийн Засгийн Газраас олгох тэтгэлгийн танилцуулах уулзалт"-ыг зохион байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургуулийн багш нар, иргэдэд мэдээлэл өгсөн. Мөн Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд уг уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтаас гарсан саналын дагуу тус тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтанд бэлтгэх сургалтыг Дархан-Уул аймагт зохион байгуулж байх шийдвэрийг зохион байгуулагчдын зүгээс гаргасан. /20 хүн бүртгүүлсэн тохиолдолд сургалт явуулж байх/ Эхний 20 хүн уулзалтын дараагаар бүртгүүлсэн.





5. 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр "Дархан хотыг 2016 оноос хойш хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд иргэд, мэргэжилтнүүдийн саналыг авах тухай" нээлттэй хэлэлцүүлгийг  аймгийн ИТХ-ын Судалгаа шинжилгээ хяналтын хорооны саналын дагуу зохион байгуулсан. Дархан хотын хөгжлийг тодорхойлох мэргэжлийн байгууллага гараад ирэхэд Дарханыхаа мэргэжилтнүүдийг оролцуулая гэдэг дүгнэлт хэлэлцүүлгээс гарлаа. Оролцуулахдаа санал асуух төдийхөнөөр биш гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгүүлдэг, судалгаа шинжилгээ хийлгэж ажилладаг байя гэсэн тодорхой дүгнэлтэнд хүрлээ.  Хэлэлцүүлэгт нийт 17 хүн, 95 асуудлаар санал гаргав.




6. 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулж, ахмад настан, ХБИ, оюутнуудыг оролцуулав. Хэлэлцүүлэгт нийт 22 хүн, 29 асуудлаар санал гаргав.
     Дархан суманд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэхээр Аймгийн Засаг дарга, ТАЗГ-ындарга, “Элитхөгжил” компанийн захирал нарын хамтарч ажиллах 001 дугаарын гэрээг 2015 оны 01-р сарын 05-ны өдөр байгуулж хамтран ажиллаж байна. Аймгийн Засаг дарга, ТАЗГ-ындарга, ”Элитхөгжил” компанийн захирал нарын НТНО-2015/01 дугаарын санхүүжилтийн гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулснаар эхний 3 сарын санхүүжилт  200.0сая төгрөгийг олгоод байна. 4,5 дугаар сарын санхүүжилт 133 сая төгрөгийг олгох бэлтгэл ажлыг хангасан.

7. 2015 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр Иргэний танхим, аймгийн ХАҮТанхимтай хамтран "Төр, хувийн хэвшлийн түншлэл" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан, ахлах мэргэжилтэн М.Энхбаяр, аймгийн ЗДТГ-ын Төрийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан, аймгийн Татварын хэлтсийн дарга Ж.Баттулга, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн А.Чимэдмаа, Голомт, Чингис хааны банкны эдийн засагчид болон ТББ, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл бүхий нийт 80 гаруй иргэн оролцлоо.





8. 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимд ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн Дархан дахь салбар хамтран зохион байгууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж баталгаажуулахад орон нутгийн саналыг тусгах, тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд Нөлөөллийн захидал бичих, УИХ-ын эмэгтэй гишүүдэд тус хуулинд тусгуулах саналаа хүргүүлэх зорилгоор дээрхи хэлэлцүүлгийг зохион байгуулсан  юм. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХуралд сонгогдсон эмэгтэй төлөөлөгчид, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүд, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд, багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтнууд, өрхийн эмч, хэсгийн цагдаа зэрэг нийт 40 иргэн оролцлоо.


9. 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “2016 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажилд санал авах тухай” хэлэлцүүлгийг аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчид, ТББ, иргэдийн дунд зохион байгууллаа. Нийт 60 гаруй хүн оролцлоо. "Төсвийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга 2011 оны 12 дугаар сарын 23-нд батлагдсанаар Орон нутгийн хөгжлийн асуудалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн шинэ орчин бүрдсэн. Өнөөгийн хууль дүрмийн хүрээнд төсвийг боловсруулахад иргэдийн оролцоог хангахдаа тухайлбал, аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны ОНХС-ийн хөрөнгөөр тухайн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний төлөвлөгөөний урьдчилсан жагсаалтыг боловсруулж жил бүрийн 3-р улиралд багтаан иргэд, олон нийтийн санал асуулгын хуудас ашиглах, ярилцлага зохион байгуулах, бусад дэвшилтэт технологийг ашигладаг. Тэгээд олон нийтээс хамгийн их санал авсан төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дарааллыг эрэмблэн, иргэд, олон нийтэд танилцуулах ёстой. Олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсанаар иргэд нийтийн эрх ашигт нийцсэн, эрэмбэлэгдсэн орон нутгийн дунд хугацааны хөгжлийн хөтөлбөртэй уялдсан болон бусад шаарддагыг хангасан нэгдсэн жагсаалт гарган тухайн шатны ИТХ-д төсвийн төслийн хамт өргөн мэдүүлдэг. Ингээд ИТХ шийдвэрээ гаргадаг. Энэ дагуу аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс хамтран 2016 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажилд урьдчилсан байдлаар санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


10. 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр УИХ-ын эмэгтэй гишүүд, Монголын эмэгтэйчүүдийн сан, 21 аймаг, 9 дүүргийн эмэгтэй төлөөлөгч нартай  "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн талаар цахим хэлэлцүүлэг" хийлээ. Хэлэлцүүлэгт оролцогчид орон нутагт гэр бүлийн хүчирхийлэл тулгамдсан асуудал болоод байгааг хэлээд гэр бүлийн хүчирхийллийн гаралт буурахгүй, хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэрэг ноцтой хэлбэрт шилжих болсныг онцлон жишээ баримттайгаар ярилцсан юм. Орон нутгийн төлөөлөгчид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо, сум, багийн Засаг дарга нарын үүрэг, хохирогчид үзүүлэх үйлчилгээний асуудалд онцгойлон анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр гарсан саналыг хуулийн төсөлд тусгах хэрэгтэйг хэлж байсан юм. 21 аймагт зохион байгуулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг, С.Одонтуяа нар болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, төр захиргааны байгууллагын төлөөлөл нийт 500 гаруй хүн оролцож, 250 гаруй санал ирсэн тухай мөн үеэр танилцууллаа. Дархан-Уул аймгаас тус цахим хэлэлцүүлэгт аймаг сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүд, ТББ-ын төлөөлөл оролцлоо.


11. 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр "Номын сангийн өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөв" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав. Аймгийн Төв номын сан 50 жилийн түүхийг туулсан ч өөрийн гэсэн байргүй, агааргүй, гэрэлгүй орчинд үйлчилгээ үзүүлж, ажиллагсад болон үйлчлүүлэгчдийн эрх ашгийг байнга хохироон хуулийн заалтыг зөрчөөр байгааг номын сангийн Захирал Д.Цэрэндаваа илтгэлдээ онцоллоо. Тэрээр цааш нь Номын сан, музейн цогцолбор барилга барих газрыг хүүхэд залуучуудын парк дотор олгосон боловч барилгын зураг зурах төсвийг төсөвт суулгаж өгөлгүй 2 жил гаруй боллоо. Ном соёл, түүхийн үйлчилгээний байгууллагууд өөрийн гэсэн байргүй байгааг харгалзан үзэж газар олгосон нь сайн хэрэг ч номын сан, музей 2 нэг газар байх нь тохиромжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, ИТХ-ын төлөөлөгчид, аймаг сумын удирдлагууд дээрх асуудлыг нухацтай судлан 2016 оны төсөвт барилгын зургийн төсвийг суулгаж өгөхийг хүслээ. Хэлэлцүүлэгт оролцогчид номын сангийн үйл ажиллагаатай холбоотой олон санал гаргасны дотор их дээд, ЕБСургуулиудад "Ном уншлагын 15 минут"-ын үйл ажиллагааг өрнүүлэх саналыг илүүтэй дэмжлээ. Өнөөдрийн байдлаар Турк сургуулийн сурагчид өглөө, оройдоо 15 минут ном уншиж хэвшсэн байна. Ингэж ном уншуулснаар хүүхдүүдийг амтанд оруулах хүсэл эрмэлзлэл төрүүлэхэд их дөхөм болдог байна. БСШУ-ны Сайд, Дархан-Уул аймгийн Засаг даргын хооронд байгуулсан гэрээ, аймгийн засаг дарга Төв номын сангийн захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээ, аймгийн "ном" дэд хөтөлбөр зэрэг эрхзүйн баримтуудын хэрэгжилтийг ханган, номын сангийн хөгжлийн гарцыг шийдвэрлэхэд дээрхи хэлэлцүүлгийн зорилго чиглэв. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн ЗДТГ, ХНО, Их дээд сургууль, ЕБС-ийн номын санчид, номонд дуртай уншигч иргэдийн төлөөлөл бүхий нийт 60 гаруй хүн оролцлоо.

12. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” 2 дугаар аяны хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд аймгийн төр, захиргаа, хууль хяналтын байгууллагын нэгдсэн бодлого чиглэл, аймгийн ГХУСАЗЗөвлөлийн үйл ажиллагаанд иргэдийн саналыг тусгаж, бодлого боловсруулах зорилгоор “Дархан-Амгалан хот” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  Мөн үеэр "Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон-2" аяны хүрээнд хийгдэж буй сайн жишээнүүдийг иргэдэд сурталчилж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд сум, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж байгууллага, иргэн нэг бүрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар санал авлаа. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнх, аймгийн ХЗХ-ийн дарга Л.Алтанчимэг, аймгийн СХЗХ-ийн дарга И.Алтанцэцэг, Цагдаагийн газрын дарга Ц.Намсрайжав нарын аймгийн удирдлагууд, Хууль хяналтын байгууллагууд, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг дарга нар, их дээд сургууль, ЕБСургууль, төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэр, ААНБайгууллага, иргэдийн төлөөллийг нээлттэй оролцууллаа.

13. 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр "ЕБС, СӨББ-ын хамран сургах тойргийн шинэчлэн тогтоох асуудал"-аар нээлттэй хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт ЕБС, СӨББ-ын багш, эцэг эхчүүдийн төлөөлөл болох 130 гаруй хүн оролцож, сургууль цэцэрлэгийн хамран сургах тойргийн шинэчлэлд өөрсдийн саналаа илэрхийллээ. Сургууль цэцэрлэгийн хамран сургах тойргийг 2001 онд шинэчлэн батласан байдаг юм байна. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл шинэчлээгүй учир хүн амын өсөлт, өнөөгийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээтэй холбогдуулан “Хамран сургах тойргийг шинэчлэн тогтоохоор олон нийтээр хэлэлцүүлж байгаа нь цаг үеэ олсон зөв ажил хэмээн үнэлж байлаа. Хамран сургах тойргийн шинэчлэлийг 2015-2016 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхлэх нь цаашдын боловсролын шинэчлэлд ихээхэн ач холбогдол өгнө гэж зарим иргэд онцолж байсан бол ирэх хичээлийн жилээс зөвхөн 1 дүгээр ангийн суралцагчдыг хамран сургах тойргоор суралцуулж, цаашдын үр дүнгээс хамааран системтэй хэрэгжүүлэх саналыг ч гаргаж байв. Мөн зарим сургуулиуд суралцагчдын тоо цөөн байгаадаа дүгнэлт хийж, багш нараа чадавхижуулах, ур чадварыг нь нэмэгдүүлэх, сургуулийн орчин нөхцөлд анхаарах зэргээр сургуулийн зүгээс тодорхой бодлого барьж ажиллах, аймаг орон нутгаас орон сууцны хороолол барьж буй компаниудад газар олгохдоо сургууль цэцэрлэг заавал барих үүрэг даалгаварыг өгдөг байх, цэцэрлэгийн зориулалттай байрнуудыг зориулалтаар нь ашиглах зэрэгт анхаарал хандуулахыг хэлэлцүүлэгт оролцогчдоос сануулж байв. Хамран сургах тойргийн шинэчилэн тогтоосон байдалд сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар, багийн Засаг дарга нарын зүгээс олон санал гарлаа. Тэд багийн онцлог, сургууль цэцэрлэгийн байршил, суралцагчдын тоо зэргийг дахин судалж, хуваарилалтыг хийх нь зүйтэй гэж үзэж байв.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%