УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөглжийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн  хөтөлбөр, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчид, Нарийн бичгийн дарга нарт зориулан зохион байгуулж  буй “ИТХ-ын Төлөөлөгчдийн Манлайлал” үндэсний сэдэвчилсэн II сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна. 
       Тус сургалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар хүрэлцэн ирж УИХ-ын үйл ажиллагааны талаар болон төслийн талаар мэдээлэл хийлээ. Мөн энэ онд багтаан Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа талаар онцлон ярьлаа. 
        Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал Дархан-Уул аймаг хотын статустай болох боломж бүрдэх юм байна.
							
							
														
            
						
						 
																																																																																																							
						 
							
														
														