Номгон сумын ИТХ-ын дэргэдэх Мини парламентийн 4 дүгээр хурал өнөөдөр Иргэний танхимд боллоо.
Тус хурлаар:
1. Мини парламентийн дарга, нарийн бичгийн даргыг нөхөн сонгох тухай
2. Хүүхдүүд юу хүсэж байна сэдвийг хөндөж, ямар арга хэмжээ, ажил зохион байгуулах тухай санал хэлэлцлээ.
Мини парламентийн хүүхдүүдээс Улсын шалгалт эхэлж байгаатай
холбогдуулан мөн Улаанбурхан өвчин гарч байгаатай холбоотойгоор хүүхдийн
баяраар олон нийтийг хамарсан хүүхдийн уралдаан, тэмцээн зохион
байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ.
Харин хүүхдүүд сурагчийн виза карттай болсонтой холбогдуулан сумын төвд
үйл ажиллагаа явуулж байгаа ХААН, Төрийн банкуудын АТМ машиныг оруулж
хүүхэд бидэнд цаг хэмнэх, банк болон мөнгөтэй харьцаж сурах боломж
нөхцлөөр хангаж ажиллах гэсэн саналыг дэвшүүлж сумын Хурал, Засаг
даргаар дамжуулан холбогдох газарт уламжлах шийдвэр гаргалаа.
Ингээд МИНИ ПАРЛАМЕНТИЙН даргаар ЕБС-ийн 6-р ангийн сурагч С.Наранчимэг, нарийн бичгийн даргаар 6-р ангийн сурагч Цолмончимэг нар сонгогдлоо.
Энэ үеэр Мини парламентийн гишүүн 9-р ангийн 6 сурагчдад ИТХ-ын Тэргүүлэгчид Ажлын албанаас сумын 90 жилийн ойн дурсгалын тэмдэг, үнэ бүхий зүйлийг гардуулан өглөө.