Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

6 дугаар сарын 02-ны өдөр “Дархан Хайрхан” уулыг тайх ёслол болно

2015-05-30

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, аймгийн тахилгат уул "Дархан Хайрхан”-ыг XVII жарны Зуны тэргүүн цагаагчин могой сарын шинийн 15-ны дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 02-ны билэгт сайн өдөр тайж тахих тухай тогтоол гаргалаа.
    Тахих ёслолыг зохион байгуулах комисс, тахилгын бэлтгэл зохион байгуулалтын төлөвлөгөөг батлан, ёслолыг тогтсон хугацаанд үйлдэхийг аймаг, сумын Засаг дарга нарт даалгасан юм. Дархан Хайрхан уул нь манай аймгийн Шарын гол, Хонгор сумын заагт байрлалтай Хэнтийн нурууны салбар их Дархан, бага Дархан гэсэн 2 хэсгээс бүрддэг. Далайн түвшнөөс дээш 1239.2 метр өндөр хайрхан юм. Хайрхан уулыг дарханчууд 300 гаруй жилийн тэртээгээс тахиж ирсэн түүхэн уламжлалтай.
   2008 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн "Дархан-Хайрхан уулыг тахих уламжлалыг сэргээх 
санаачилгыг дэмжих тухай” 34 дүгээр тогтоолоор "Эртний сүлд тахилга бүхий "Дархан Хайрхан”
уулыг тахих төр, шашны ёслолын ерөнхий журам”-ыг хэлэлцэн баталжээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%