Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Алдарт эхийн 1 дүгээр одонгоор 12 ээж, 2 дугаар одонгоор 167 ээж шагнагдсан байна.

2015-05-30

   Энэ өдрүүдэд “Алдарт эх”-ийн одонг ээжүүддээ гардуулах ёслолыг Монгол улсын нийслэл, бүх аймаг, дүүрэг, сум, баг, хороодын удирдлагууд дор бүрнээ ёс төр, хүндэтгэлтэйгээр зохион байгуулж байна.
   Энэ жил Дархан-Уул аймгаас Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эх 1 дүгээр одонгоор 12 ээж, 2 дугаар одонгоор 167 ээж шагнагдсан байна.
    Төрийн дээд одон гардуулах үеэр /2015.05.29/ алдарт эхийн одон хүртэж буй нийт 179 ээжийг төлөөлүүлэн 14 ээжид  одонг нь гардуулсан юм. Харин сум тус бүр алдарт ээжүүддээ одонг нь гардуулах арга хэмжээг үргэлжүүлэн зохион байгуулж байна.
    Үр хүүхдийнхээ буян заяа, сайн сайхны төлөө өглөө үдэшгүй залбиран зүтгэдэг, Монгол үндэстний мөнхөд оршихын алтан хэлхээ болсон, ачтан буянтаны ариун дээд шүтээн нийт ээжүүддээ аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.
    Элбэрэлт ээждээ охин нь, хүү нь болж төрсөн, одон, цэцэг, баяр баясгалан нь болж ирсэн хүүхдүүдэд нь баяр хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%