Номгон сумын ИТХ-ын Тэргүүлэгид 2015.05.27-ны өдрийн 10.00 цагт Иргэний танхимд хуралдлаа. Хуралд ирвэл зохих 7 тэргүүлэгчээс ирсэн 4, чөлөөтэй 3, ирц 57.14 хувьтай байв. Тус хурлаар:
1. Сумын төв Рашаант хороололд шинээр баригдаж ашиглалтанд орсон орон сууцны зориулалт бүхий 8 айлын 2 барилгад дугаар олгов.
2. Хүүхдийн төлөө зөвлөлийг Засаг даргаар ахлуулан 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж Хүүхдийн эрхийн хамгаалалын тухай, Хүүхдийн эрхийн тухай Олон улсын конвенци болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллахыг тус зөвлөлийн даргад даалгалаа.
3. Хилийн 0131 дүгээр ангийн Цагаандэрсний заставыг эрэлхэг хилчин Зэвэгийн Жигжидсүрэнгийн нэрэмжит болгох тухай саналыг хэлэлцэн тэргүүлэгчид саналыг 100 хувь дэмжин аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ.
4. Хүн ам, Орон сууцны завсарын тооллогыг зохион байгуулах комиссыг Засаг дарга Р.Баттогтохоор ахлуулан 19 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.