Номгон сумын Хармагтай багийн ИНХ 2015.05.25-ны өдөр сумын төвд боллоо. Хуралд нийт 103 хүн оролцож ирц 79 хувьтай байлаа. Хуралдаанаар ОНХС-аас 2016 онд хэрэгжих ажлыг эрэмбэлэх, Балгасны улаан нуурыг уул уурхайд ашиглуулахгүй байх санал, Өвөлжөөний газар эзэмшүүлэх хүсэлтийн тухай, Гүн өрмийн худаг гаргах, сэргээн засварлах тухай санал, Төрийн шагналд тодорхойлох саналын тухай зэрэг иргэдийн саналыг хэлэлцсэн байна.