Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Номгон сум: Богт багийн хурал болж өнгөрлөө

2015-05-21

Энэ сарын 20-нд Богт багийн Иргэдийн Нийтийн Хурал боллоо. Хуралд 64 өрхийн 64 малчид, иргэд оролцож хурлын ирц 51 хувьтай байв. БИНХ-д сумын Хурлын дарга Б.Далайхүү, Засаг дарга Р.Баттогтох нар оролцож мэдээлэл хийж, иргэздийн санал хүсэлтийг сонсож ажиллаа. Тус БИНХ-аар
1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал эрэмбэлэх
2. Багийн хэмжээнд хэрэгждэг малжуулах хөтөлбөрт хамрагдах иргэнийг хэлэлдэх
3. Тус багийн "Шар хана" хайрханыг Сангийндалайн тахилгат хайрхан болгох тухай
4. Зарим малчдыг шагналд тодорхойлох тухай  зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Багийн ИНХ-ын үеэр соёл урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулж аймгийн хилийн цэргийн 0131-р ангийн урлагийн баг малчид иргэдэд концерт тогтлож хаврын ажлын алжаалыг нь тайлж өглөө. Мөн бөхийн барилдаан болж залуучууд нь эр чадлаа гайхуулж олныг баясгасан сайхан арга хэмжээ болж өндөрлөжээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%