Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ARKHANGAI.KHURAL.MN сайтын II дахь сургалт боллоо

2015-05-04

Khural.mn нэгдсэн портал сайтны админуудын II дахь сургалт Архангай аймагт 5 сарын 4-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Архангай аймаг 19 сумтай бөгөөд энэ удаагийн сургалтанд сумдаа 2 хэсэгчилэн хамруулж байна. Эхний ээлжинд Цэнхэр, Хотонт, Булган, Төвшрүүлэх, Чулуут, Хангай, Ихтамир, Цахир, Өндөр-Улаан сумдын админууд оролцлоо.


            Архангай аймгийн хэмжээнд ARKHANGAI.KHURAL.MN сайтын хөтлөлт, хандалтын талаарх өнөөгийн байдлыг танилцуулсаар сургалтыг нээлээ. 



Сургалтаар:

·         Албан мэдээг олон нийтэд хүргэхэд гаргадаг нийтлэг алдаанууд

·         Сайтад мэдээлэл бэлтгэх талаар

·         Цахим орчин дахь хэвлэл мэдээллийн хэрэгслийн өнөөгийн байдал

·         Сэдэв хэрхэн сонгох вэ

·         Архив бичиг хэрэг хөтлөлт

·         Шилэн дансны мэдээлэл

·         Бататгах хичээл

·         Сорил, дадлага ажил зэргийг орлоо. Сумын админууд ихэвчлэн ИТХ-ын нарийн бичгийн дарга нар байдаг билээ.


Архангай аймгийн сумдын хувьд ЗДТГазар нь интернеттэй холбогдсон ч хурд тааруу, ачаалал ихтэй байдгаас мэдээллийг сайтад байршуулах ажил удаашралтай байгаа талаар админууд маань ярьж байлаа. Тус сургалтын 2 дахь ээлжийн сургалтыг 5 сарын 13 –нд зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%