Уг шалгалтыг Шинэ, Хуучин Дархан гэсэн хоёр чиглэлээр интернэт, РС тоглоомын газар, хүнсний дэлгүүр, баар, зочид буудлуудад хийжээ. Аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүн, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа уг эргүүл шалгалтын багт багтаж газар дээр нь ажилласан байна. Шөнийн эргүүлийн үеэр хэд хэдэн зөрчлийг илрүүлэн газар дээр нь таслан зогсоожээ. Тухайлбал : РС тоглоом ажиллуулах зөвшөөрөлгүй байж үйл ажиллагаа явуулж бага насны хүүхдийг тоглуулж байсныг илрүүлжээ. Түүнчлэн баар, буудалд буудал насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, томоохон хүнсний дэлгүүрүүд цагийн хуваарь хэтрүүлж шөнийн 24 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдан борлуулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг хэд хэдэн зөрчлийг илрүүлж таслан зогсоож захиргааны арга хэмжээ авчээ.