Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хэлэлцүүлэг боллоо.

2015-05-05

ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын 2015 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Засаг дарга Р.Баттогтох, Нийгмийн халамж хариуцсан мэргэжилтэн А.Алтанчимэг, Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн Орхон, МЭҮТ-ийн мэргэжилтэн Билгүүн, Нийгмийн ажилтан Ц.Баярмаа нар оролцож холбогдох мэдээллийг өглөө.
Номгон сумын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй нийт 96 иргэн байдаг. Дээрхи хэлэлцүүлэгт 15 иргэн оролцож 1 хүн санал хүсэлтээ илэрхийллээ. Нэг гэхгүй саналыг нь бид холбогдох газарт уламжилж ажиллах болноо гэдгийг Засаг дарга Р.Баттогтох хэллээ.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдэд сумын ЭМТ-ийн эмч Батцэцэг, сувилагч Алтанчимэг, Эрхэс гуа эмийн сангийн эрхлэгч Ундармаа нар ЭМ-ийн үйлчилгээ үзүүлж, хүн бүрт витамин тараан өглөө. Мөн энэ үеэр Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийнхээ дунд оюун ухаан хөгжүүлэх тоглоомын болон Дартсын тэмцээн уралдааныг явууллаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%