Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Номын сангийн өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөв" сэдэвт хэлэлцүүлэг болов

2015-05-05

    Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, аймгийн Төв номын сан хамтран тус хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  
     Дархан-Уул аймагт их, дээд сургуулийн 7, МСҮТ-ийн 2, ЕБС-ийн 20 гаруй, нийтийн 4, УГТЭШХ, ШШГ 435, 445-р ангиуд зэрэг байгууллагын дэргэдэх номын сангууд үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 70 гаруй номын санчид ажилладаг байна.
Аймгийн төв номын сан нь 70 гаруй мянган боть ном хэвлэлтэй, салбарын номын сантай, уншлагын 3 заалаар, жилдээ 4000 шахам байнгын уншигч, 80 гаруй мянган иргэдэд 120 гаруй мянган боть ном хэвлэлийн бүтээгдэхүүн олгож үйлчилдэг юм байна.
     Өнөөдрийн байдлаар аймгийн Төв номын сан 50 жилийн түүхийг туулсан ч өөрийн гэсэн байргүй, агааргүй, гэрэлгүй орчинд үйлчилгээ үзүүлж, ажиллагсад болон үйлчлүүлэгчдийн эрх ашгийг байнга хохироон хуулийн заалтыг зөрчөөр байгааг номын сангийн Захирал Д.Цэрэндаваа илтгэлдээ онцоллоо. Тэрээр цааш нь Номын сан, музейн цогцолбор барилга барих газрыг хүүхэд залуучуудын парк дотор олгосон боловч барилгын зураг зурах төсвийг төсөвт суулгаж өгөлгүй 2 жил гаруй боллоо. Ном соёл, түүхийн үйлчилгээний байгууллагууд өөрийн гэсэн байргүй байгааг харгалзан үзэж газар олгосон нь сайн хэрэг ч номын сан, музей 2 нэг газар байх нь тохиромжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, ИТХ-ын төлөөлөгчид, аймаг сумын удирдлагууд дээрх асуудлыг нухацтай судлан 2016 оны төсөвт барилгын зургийн төсвийг суулгаж өгөхийг хүслээ.

     Хэлэлцүүлэгт оролцогчид номын сангийн үйл ажиллагаатай холбоотой олон санал гаргасны дотор их дээд, ЕБСургуулиудад "Ном уншлагын 15 минут"-ын үйл ажиллагааг өрнүүлэх саналыг илүүтэй дэмжлээ. Өнөөдрийн байдлаар Турк сургуулийн сурагчид өглөө, оройдоо 15 минут ном уншиж хэвшсэн байна. Ингэж ном уншуулснаар хүүхдүүдийг амтанд оруулах хүсэл эрмэлзлэл төрүүлэхэд их дөхөм болдог байна.
        БСШУ-ны Сайд, Дархан-Уул аймгийн Засаг даргын хооронд байгуулсан гэрээ, аймгийн засаг дарга Төв номын сангийн захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээ, аймгийн "ном" дэд хөтөлбөр зэрэг эрхзүйн баримтуудын хэрэгжилтийг ханган, номын сангийн хөгжлийн гарцыг шийдвэрлэхэд дээрхи хэлэлцүүлгийн зорилго чиглэж байна.
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн ЗДТГ, ХНО, Их дээд сургууль, ЕБС-ийн номын санчид, номонд дуртай уншигч иргэд оролцлоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%