Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ОХУ-ын ерөнхий консул Архангай аймагт айлчиллаа

2015-04-27

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд ОХУ-ын ерөнхий консул РАКШАЕВ РЫГЗЫН РАКШАЕВИЧ гэргийн хамт Архангай аймагт айлчилж, Халх голын ялалтын 70 жилийн ойн медалиар ахмад дайчдыг шагналаа.


Зураг: ОХУ-ын ерөнхий консул ахмад дайчдын гэрт зочилон шагнал гардуулав.Зураг: Ерөнхий консул 
РАКШАЕВ РЫГЗЫН РАКШАЕВИЧ гэргийн хамт төв гандангаар орлоо.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын I багт оршин суух ахмад дайчин Э.Батмөнх нь эдүгээ 99 хавартай золгож буй бөгөөд 1939 оны Халх голын дайнд оролцож явжээ.


Зураг: Ахмад дайчдад шагнал гардуулав.

А.Цэнджав 1945 оны Халх голын дайнд оролцон эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалан өнөөдрийн энх цагийг авчирхад гар бие оролцон тэмцэж явжээ.


Зураг: Аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нар ОХУ-ын ерөнхий консулыг хүлээн авав.

Нэмэн өгүүлэхэд Халх голын ялалтын 70 жилийн ой ирэх тавдугаар сарын 9-нд тохиож байна.
Москва хотын Улаанталбайд болох ялалтын парадад 20 гаруй орны 14 мянган цэргийн алба хаагчид жагсах бөгөөд Монголын Зэвсэгт хүчний 80 гаруй албан хаагчид оролцоно.


Зураг: Аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нар ОХУ-ын ерөнхий консулыг хүлээн авав.



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%