Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй түншлэлийн гэрээ байгууллаа.

2015-05-01

     Монгол улсын төр хувийн хэвшлийн түншлэлийн төрөөс баримтлах бодлого, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 50 дугаар тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн салбарын төр хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг хэрэгжүүлэх,  улмаар Дархан-Уул аймгийн Иргэдийн хурлаас 2015 оныг “Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх жил” болгож зарласантай холбогдуулан олон үйл ажиллагааг  орон нутагт зохион байгуулж байна.

     Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос эхлэж хувийн хэвшлийн эмнэлгүүд хөгжиж эхэлсэн ба одоогийн байдлаар Дархан-Уул аймагт хувийн хэвшлийн ортой эмнэлэг 13, оргүй эмнэлэг  56, эмийн сан 53, эм хангамжийн байгууллага 6 ажилладаг.  Олон жилийн туршид улс, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж байсан ба хувийн хэвшлийн эмнэлгүүд аймгийн хэмжээнд үзүүлж байгаа  дотор, мэдрэл, уламжлалт, чих хамар хоолой, нүд, арьс, лаборатори, шүдний тусламж үйлчилгээний  10-65%-ийг үзүүлж байна.
       Цаашид аймгийн хэмжээнд төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын түншлэлийн үйл ажиллагааг хөгжүүлж, хүн амд үзүүлэх  эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор хувийн хэвшлийн ортой 12 эмнэлгийн захирлуудтай Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл “Төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ”-г  байгууллаа. Тус гэрээнд  хувийн хэвшлийн эмнэлгүүд шинээр нэвтрүүлэх эмчилгээ оношлогооны технологи,  эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэх, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд эмзэг бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй хэвтүүлэн эмчилэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх, аймгийн нэгдсэн эмнэлгийн орны хүлээгдэл ачаалалыг бууруулахад дэмжлэг үзүүлж, 10-70%-ийн хөнгөлөлттөй үнээр хүн амд үйлчилэх зэрэг асуудлуудыг тусгасан байна.
     Улсын эрүүл мэндийн байгууллагууд хувийн хэвшлийн эмнэлгүүдэд чанар, магадлан  итгэмжлэл, халдвар хяналт, эмийн аюулгүй байдал, гамшиг ослоос сэргийлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх чиглэлээр дэмжлэг үзүүлэх үүргийг гэрээний дагуу гүйцэтгэх болно.
     Ийнхүү түншлэлийн гэрээний ач холбогдол  нь хүн амын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа хуваалцах, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүлээгдэл, чирэгдлийг бууруулах,  улс, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар  аль аль талд ашигтай хэлбэрээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Мэдээг бичсэн:ЭМГ.ХШҮ-ний мэргэжилтэн Н.Цэцэгнавч

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%