Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 31 тогтоолыг батлан гаргажээ

2015-04-29

Аймгийн ИТХурал, Тэргүүлэгчид 2015 оны эхний 3 сарын байдлаар нийт 8 удаа хуралдаж 43 асуудлыг хэлэлцэн 31  тогтоол батлан гаргасан байна. Тухайлбал:
  • Улсын сайн малчнаар Шарын гол сумын Санжинт багийн малчин Лхагвагийн Цэвээн, Улсын тэрүүний тариаланч хамт олноор Хонгор сумын “Түмэн буудай” ХХК, “Улсын тэргүүний тариаланч”-аар Орхон сумын тариаланч Балжхүүгийн Үүрцайх, Жамцын Отгонбаатар, Бямбажавын Жаргалсайхан, Улсын тэргүүний хоршоогоор Орхон сумын Эрдэнэт зөгий хоршоог шалгаруулахаар дэмжсэн.
  • Дархан хотын дотор нийтийн тээврийн хэрэгсэл /автобус/-ээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн /сурагч, оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цагдаагийн албан хаагчид/ нөхөн олговрыг хуваарилах, санхүүжүүлэх түр журам”, “Дархан хотын нийтийн тээврийн хэрэгсэл /автобус/-ийн үйлчилгээний үнэ тариф-ыг тус тус баталж 02 дугаар тогтоол гаргасан.
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор орон нутгийн өмчийн оролцоотой “Орон сууцны ашиглалтын контор”-ыг байгуулсан.
  • Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 4,0 сая төгрөгийн үнэ бүхий ундны усны худгийг “Дархан-Ус суваг” ХК-ийн балансад бүртгэж авах зөвшөөрөл олголоо.
  • Дархан-уул аймгийн хэмжээнд 2015 онд цэргийн албыг /Дархан сум 18, Шарын гол сум 3, Хонгор сум 5, Орхон сум 2/ нийт 28 иргэдийг дүйцүүлэн хаалгахаар иргэдийн тооны дээд хязгаарыг баталсан.   
  • “Дархан-Ус суваг” ХК-ийн 50 жилийн ойг 2015 оны 09 дүгээр сард тэмдэглэх зөвшөөрөл олгосон.
  • Аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэг бүхий Олон нийтийн цагдаагийн тоог /Дархан сумын баг бүрт 1, Шарын гол сум 3, Хонгор сум 2, Орхон сум 2/ нийт 25-аар баталсан.
  • Дархан сумын 3, 11, 12 дугаар хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон Дархан сумын 13, 24, 25, 29, 31 дүгээр  хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг  тодотгон баталж, хорооллуудын ерөнхий төлөвлөгөөний иж бүрэн ажлын зураг, инженерийн дэд бүтэц, инженерийн бэлтгэл ажлын зураг төсөв хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгасан.
  • Аймгийн 2014 оны газрын нэгдмэл сангийн тайлан, тэнцэлийн асуудлыг хэлэлцэн шаардлага хангасан гэж дүгнэлээ.
  • Аймгийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролыг 2014-2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг баталж, стратеги төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгаж  13 дугаар тогтоол гаргасан.
  • “Хөгжлийн төлөө хамтдаа 1000 багшийн сургалтын хөтөлбөр-2”- ийг баталсан.
  • Тус аймгийн хэмжээнд 2015 онд арчилгаа, цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээ явуулах замаар хэрэглээний болон түлээний мод бэлтгэх дээд хязгаарыг тогтоож “Ойгоос мод бэлтгэх хуваарь батлах тухай” 15 дугаар тогтоол гаргасан.
  • Орон нутгийн өмчит хуулийн этгээдэд тухайн жилд шаардагдах үндсэн хөрөнгө засварын ажлыг төвлөрүүлэн нэгтгэн зохион байгуулж, бүртгэлийн нэгдсэн санд хөдөлгөөн хийж, хяналт тавьж ажиллах “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгө бэлтгэх, засварын ажлыг журамлах тухай” тогтоолыг батласан.
  • Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойг 2016 оны хоёрдугаар хагаст тэмдэглэх тухай  зэрэг шийдвэрүүдийг гаргасан байна.       
    Эдгээрээс гадна аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Үндсэн хөрөнгө орон нутгийн өмчид бүртгэж авах тухай, аймгийн хэмжээнд иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдал, хууль, тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилт, малын удмын сангийн цогцолборын барилгын ажлын явц, цаашдын ажлын талаар, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сан, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн талаар, Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдал, чандмань мөнгөжүүлсэн усны үйлдвэрийн талаар, хотын дүрмийн төсөл, хараа голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төсөл үндсэн хөрөнгө актлаж, үнэ тогтоон худалдах тухай, ой тэмдэглэх тухай, Мэргэжлийн хяналтын газрын 2014 онд хийсэн ажлын тайлан, үр дүн 2015 онд баримтлах бодлого, төлөвлөлт, төрийн дээд одон медаль, шагналд уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгөөд байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%