Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2016 онд ОНХСангийн хөрөнгөөр хийх ажилд урьдчилсан байдлаар санал авлаа

2015-04-29

   "Төсвийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга 2011 оны 12 дугаар сарын 23-нд батлагдсанаар Орон нутгийн хөгжлийн асуудалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн шинэ орчин бүрдсэн. Өнөөгийн хууль дүрмийн хүрээнд төсвийг боловсруулахад иргэдийн оролцоог хангахдаа тухайлбал, аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны ОНХС-ийн хөрөнгөөр тухайн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний төлөвлөгөөний урьдчилсан жагсаалтыг боловсруулж жил бүрийн 3-р улиралд багтаан иргэд, олон нийтийн санал асуулгын хуудас ашиглах, ярилцлага зохион байгуулах, бусад дэвшилтэт технологийг ашигладаг. Тэгээд олон нийтээс хамгийн их санал авсан төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дарааллыг эрэмблэн, иргэд, олон нийтэд танилцуулах ёстой. Олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсанаар иргэд нийтийн эрх ашигт нийцсэн, эрэмбэлэгдсэн орон нутгийн дунд хугацааны хөгжлийн хөтөлбөртэй уялдсан болон бусад шаарддагыг хангасан нэгдсэн жагсаалт гарган тухайн шатны ИТХ-д төсвийн төслийн хамт өргөн мэдүүлдэг. Ингээд ИТХ шийдвэрээ гаргадаг. Энэ дагуу аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс хамтран 2016 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажилд урьдчилсан байдлаар санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


ЖИЛ БОЛГОН БАГИЙН ИНХ-ААС САНАЛ АВЧ ХИЙХ АЖЛАА ТОВЛОДОГ БОЛОВЧ
ЗАРИМ ХИЙГДСЭН АЖИЛ ЧАНАР МУУТАЙ

Ц.Лхагвасүрэн /Дархан сумын 1 дүгээр багийн ИНХ-ын дарга/
    Дархан сумын 1 дүгээр багт 2008 оноос эхлэн Пионер Чулуутын гудамжаар хар зам тавина. Урд талаар нь хар зам тавьж цагдаагийн уулзвартай холбоно гэж удаа дараагийн сонгуулиар шоудсан боловч одоо хүртэл хийгдээгүй байна. Тус багийн иргэдийн 80 хувь нь нийтийн тээврийн унаанд сууж чадахгүй байна. Жил болгон багийн ИНХ-аас санал авч хийх ажлаа товлодог боловч зарим хийгдсэн ажил чанар муутай, 1 дүгээр багт орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлууд дутмаг байдаг нь иргэдийн саналд нийцэхгүй байна.
     Мөнгө хөрөнгөтэй дарга нар өөрсдийн тойрогт хөрөнгө их татаж чанартай ажил хийлгэдэг нь багийн ИНХуралд оролцсон иргэдийн бусад багт хийгдсэн ажилтай харьцуулан саналаа хэлж байгаагаас илт харагдаж байна.  Иймд 2016 онд орон нутгийн хөгжлийн сангаар дараах ажлуудыг Дархан сумын 1 дүгээр багт хийлгэх саналтай байна.
-    Багийн төвийн барилгыг цэцэрлэгийн хажууд барих
-    Айл өрхийг дулаантай холбох
-    Сайн хөрш гудамж төслийг хэрэгжүүлэх /20 сая/
-    Айл өрхийн гудамж хооронд сайжруулсан шороон зам тавих /50 сая/


ДАРХАН СУМЫН 8 ДУГААР БАГТ ЖИШИГ ХОРООЛОЛ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЕ

Д.Хүрэлчимэг /Дархан сумын 8 дугаар багийн Засаг дарга/

 2016 оны ОНХСангийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 8 дугаар багт Жишиг хороолол төслийг хэрэгжүүлэх саналтай байна. Мөн 1, 7, 8, 10, 11, 12, 13 дугаар байрнуудын зоорийн давхрын инженерийн шугмыг шинэчлэн, Нарантолгой, Манхантолгойн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, Дэвшил хорооллын гудамжинд гэрэлтүүлэг хийх, Гэр хороололд хүүхдийн иж бүрэн тоглоомын талбай байгуулах саналыг оруулж байна.
   Сум дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн байгууламж, нийтийн үйлчилгээ, тохижилтыг сайжруулах хүрээнд: Монгол Алтын уулзвараа Бурхантай толгой хүртлэх хорооло талын хэсэгт хайс хийж, зүлэгжүүлэх, Орон сууцны фасадны засварыг үргэлжлүүлэх ажлыг хиймээр байна. Байгаль орчин, усан хангамж, хүрээлэн орчны хүрээнд: Орон сууцны хороолол дунд болон хогийн цэг үүсдэг газруудын орчим хяналтын камер байрлуулах
саналыг тус тус оруулж байна.

МИНИЙ МОНГОЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ХЭД ХЭДЭН ГАЗАР
БИЕ ЗАСАХ ГАЗАР БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

С.Чулуунхүү  /Дархан сумын 9 дүгээр багийн иргэн/
    2016 онд аймгийн ОНХСангийн хөрөнгөөр Дархан сумын 9 дүгээр багийн хээтэй 4-2 дугаар байр 4-3 р байрны хоорондох талбайг ОНХСангаас тохижуулж, цас борооны ус тогтдог газруудыг тэгшилж, замуудад ус зайлуулах төхөөрөмж суулгах
    Хээтэй 4-1 дүгээр байрны инженерийн шугам сүлжээний дутуу байрнуудыг гүйцээх
    Хээтэй хорооллын байрнуудын фасадны өнгийг сэргээх ажлыг үргэлжүүлэх

    Автомашинуудын зогсоол хороолол доторх замыг өргөтгөх, автын тэмдэг тэмдэглэгээг хийх санал оруулж байна.

      Сум дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн байгууламж, нийтийн үйлчилгээ, тохижилтыг сайжруулах хүрээнд: Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд хэд хэдэн газар бие засах газар байгуулах Жил бүр байнга ухаж байдаг хэд хэдэн газар байна. Үүнийг анхааралдаа авч, ус дулааны шугмыг шинэчилэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Байгаль орчин, усан хангамж, хүрээлэн орчны хүрээнд: Иргэдийг төрөл бүрийн гоёлын модын бэлдэцүүдээр хангаж, орон сууцны хороолол дунд тариулах саналтай байна.


БАГИЙН ТӨВИЙГ БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ НЬ БАЙГУУЛЖ АЖИЛЛУУЛАЯ .
Б.Норовсамбуу  /Дархан сумын 9 дүгээр багийн иргэн/
    Дархан сумын 9 дүгээр багийн хээтэй 4-4 болон 4-5-р байрны дунд автобусны зогсоол байгуулах Ялангуяа Хээтэй 4-4 –ийн ард хүүхдийн тоглоомын талбай байгуулж, тохижуулах саналтай байна.
Сум дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн байгууламж, нийтийн үйлчилгээ, тохижилтыг сайжруулах хүрээнд: Багийн төвийг багийн нутаг дэвсгэрт нь байгуулж ажиллуулая.

     Хэлэлцүүлэгт нийт 60 гаруй иргэн оролцлоо. Тэд баг тус бүрт хийлгэх ажлын саналыг амаар боолн бичгээр өгсөн юм. Иргэдийн гаргасан саналыг нэгтгэж, эрэмбэлээд багийн ИНХурлаар дамжуулан дахин хэлэлцүүлнэ. Хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгийн дараагаар 2016 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын жагсаалтыг гаргах аж.


   


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%