Дархан-Уул аймгийн улс, хувийн хэвшийн эрүүл мэндийн байгууллагын 20 удирдах ажилтанууд Буриад улсын Н.А. Семашкогийн нэрэмжит Клиникийн эмнэлгийн туршлагыг судлаж, эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцав. Энэхүү эмнэлэг нь 91 жилийн хөгжилтөй, Буриад улсын тэргүүлэгч эмнэлэг бөгөөд өвчтөн бүрт чиглэсэн, иж бүрэн оношлогоо, чанартай, аюулгүй эмчилгээ үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлдэг шилдэг эмнэлэг юм. Мөн хэвтүүлэн эмчилэх 27 тасаг нэгж, 899 ортой, дотоод шүүрэл, цус судлал, сонсгол судлал, хэл ярианы эмгэг судлал, гастроэнтерологийн зэрэг 9 төвтөй.
2015 онд Клиникийн эмнэлгийг шинээр байгуулж, орчин үеийн оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож, тархины судасны мэс засал, судасны хавдарын эмболизаци, зүрхний олдмол, төрөлхийн гажиг, хавдар гэмтлийн мэс ажилтбарууд, артер венийн судасны сэргээн засах хагалгаа, бөөр, нойр булчирхай, цээжний хөндийн мэс засал зэргийг амжилттай хийж байна.
Туршлага судлах аялалын хүрээнд Буриад улсын Эрүүл мэндийн яамны сайд В.В.Кожевников, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Госхот Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Ганболд нарыг хүлээн авч уулзсан ба цаашид хамтран ажиллах талаар ярилцав. Н.А. Семашкогийн нэрэмжит Клиникийн эмнэлгийн захирал Е.Ю.Лудупова, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар эмч мэргэжилтнүүдийг солилцож, ажиллуулах, эмчилгээний оношлогооны шинэ арга технологоос харилцан суралцах, өвчтөн үйлчлүүлэгчдийг илгээж, тусламж үзүүлэх зэрэг асуудлыг тусгасан “Хамтын ажиллагааны гэрээ”-г үзэглэлээ.
Гэрээний дагуу 5-р сард Буриад улсын нарийн мэргэжлийн эмч нарын эхний баг Дархан-Уул аймагт ирж, хүн амд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийхээр болов.
Ийнхүү Буриад улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах, үйл ажиллагаа сэргэж, албан ёсны гэрээг үзэглэсэнээр эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ боломж бүрдлээ.
Мэдээ бичсэн: ЭМГ.ХШҮ-ний мэргэжилтэн Н.Цэцэгнавч