Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ МЕДАЛЫН ТООГООРОО ТЭРГҮҮЛЖ БАЙНА.

2015-04-26

Нийслэл дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн” Хурлын Хангарьд-2015” спорт наадам 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн өнөөдөр Хангарьд спорт зааланд эрэгтэй гар бөмбөг , Нийслэлийн 23 дугаар сургуулийн спорт зааланд эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнээр үргэлжилж дүнгээ гаргалаа.

Эрэгтэй гар бөмбөгийн тэмцээнд:
                I байр         Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
                II байр     Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
                III байр     Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд:
              I байр         Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
              II байр     Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
             III байр     Баянгол  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын багууд тус тус шалгарлаа. Тэмцээний 3  дахь өдрийн байдлаар Нийслэл 2 мөнгө, Баянзүрх дүүрэг 3 алт, 2 хүрэл, Баянгол дүүрэг 1 алт, 1 хүрэл, Багануур дүүрэг, 1 алт, 2 мөнгө, Хан-Уул дүүрэг 2 хүрэл, Сүхбаатар дүүрэг 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, Багахангай дүүрэг 1 алт 2 мөнгө, Сонгинохайрхан дүүрэг 1 хүрэл медалын эзэн боллоо. Медалын тоогоороо Баянзүрх дүүрэг тэргүүлж байна.
2015 оны дөрөвдүгээр сарын  26-ны өдөр  багийн тэмцээнүүдийн шигшээ тоглолтууд Хангарьд спорт зааланд явагдаж “ХАНГАРЬД -2015” спорт наадмын шилжин явах цомын эзэн баг тодрох юм.















“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%