Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймаг Дэлхийн эрүүл хотуудын туршлага солилцох уулзалтанд оролцов

2015-04-22

     Эрүүл хот хөтөлбөрийг чадавхижуулах төвөөс  зохион байгуулсан "Олон улсын туршлага солилцох” уулзалт энэ сарын 11-17-ны өдрүүдэд Турк улсын Истанбул, Анкара хотод болов.

     "Мэдээлэл түгээх, туршлага солилцох" тус уулзалтанд Дэлхийн эрүүл хотуудын гишүүн орнуудын дарга нар оролцсон байна. Дархан-Уул аймаг нь дэлхийн эрүүл хотуудын гишүүн тул манай аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа, Орхон сумын Засаг дарга Б.Батбаяр нар оролцоод ирлээ.

      Истанбул болон Анкара хотноо зохион байгуулагдсан Мэдээлэл, туршлага солилцох уулзалтын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр болсон бөгөөд Монголын нутгийн удирдлагын бүлгийг орон нутгийн засаг захиргааны нэгжид зориулсан Хотын нийтийн тээврийн ухаалаг менежмент ба дахин боловсруулах үйлдвэртэй танилцуулсан байна.

      Мөн үеэр Sancaktepe хотын захиргаа, Налайх хотын хооронд эгч дүү хотын хамтын ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бол Монгол Улсын Дорноговь аймгийн Сайншанд хот, Турк улсын Дузи хоттой ах дүү хотын хамтын ажиллагаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэхүү хамтын ажиллагааны хэлэлцээр нь хоёр хотын нийгэм, эдийн засаг, соёлын салбарт эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%