Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нийслэлийн хурлаас туршлага судлав

2014-08-18

2014 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хөгжлийн бодлого, хот төлөвлөлтийн хяналтын хороо, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн хорооны төлөөлөгчидтэй уулзалт хийж, санал туршлага солилцлоо. Уг танилцах уулзалтад НИТХ-ын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Л.Шагдаррагчаа, төлөөлөгч Н.Баяраа, Д.Батбаяр, С.Ононбаяр, НИТХ-ын зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Хөгжлийн бодлого, хот төлөвлөлтийн хяналтын хорооны дарга Г.Ганбат, төлөөлөгч Г.Алтантуяа, Б.Даваасамбуу болон НИТХ-ын ажлын албаны ажилтан Э.Жавхланбат, Ц.Ганчимэг, С.Будрагчаа нар оролцов.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%