Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумдын ИТХ-ын дарга нар номын дуу сонслоо

2015-04-17

УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хороо, Монголын нутгийн удирдлагын холбоо хамтран ИТХ-ын шийдвэр, түүний хэрэгжилт, хяналт, ИТХ-ын хороод болон төлөөлөгчдийг идэвхжүүлэх арга зам, манлайлал ба нутгийн удирлага, орон нутгийн хөгжлийн бодлого зэрэг цогц асуудлаар “Сумын ИТХ-ын ажлыг чанаржуулах нь” сэдэвт сургалт семинарыг 21 аймгийн 330 сумын ИТХ-ын дарга нарыг хамруулан зохион байгуулж буй билээ. Энэ удаад Архангай, Дундговь аймгийн ИТХ-ын дарга нар хамрагдлаа. Сургалт Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 16-17 -ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Сургалтанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Отгонбаатар тэргүүтэй 16 сумын хурлын дарга нар  хамрагдан бөгөөд тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүнтэй уулзаж, орон нутгийн бүтээн байгуулалт, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%