Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Иргэний танхимд хандсан иргэн гэртэй болов

2015-04-14

     Иргэний Танхимд хандсан иргэний хүсэлтийг шийдвэрлүүлж, өргөө цагаан гэртэй болгов.
    
    Дархан сумын 15-р багийн иргэн Баттогоо овогтой Амарсанаа нь 2014 оны сүүлчээр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимд хандаж, гэртэй болох хүсэлт тавьжээ. Иргэний Танхимаас түүний хүсэлтийг судалж үзэхэд: Ганц бие, өөрийн гэсэн орон гэргүй, дугуй засварын газарт ажилладаг тэрээр сүүлийн хэдэн жил дугуй засварынхаа газар хонож, амьдарч ирсэн байна. Б.Амарсанаа нь ажилдаа үнэнч сэтгэлээсээ ханддаг гэж дугуй засварын газрынхан болоод жолооч нар үнэлж, түүнд ам сайтай байсан юм.
    Түүний хүсэлтийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин  YWAM Darkhan Mongolia хүмүүнлэгийн байгууллагад уламжилж, тус хүмүүнлэгийн байгууллага сайн дурын гишүүдийнхээ хүрээнд Б.Амарсанааг гэртэй болгох сайн үйлсийн хандивын аяныг өрнүүлсэн байна. Аяны хүрээнд цугларсан мөнгөөр цоо шинэ 4 ханатай өргөө цагаан гэр худалдан авч, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрийн эзэнд хүлээлгэн өгөв.  
     Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин, YWAM Darkhan Mongolia төвийн тэргүүн С.Энхтайван нар Б.Амарсанаад гэрийн түлхүүрийг, алд цэнхэр хадгийн хамт өргөн барьж, өөдлөн дэвжихийн ерөөл өргөлөө.


       Сайн үйлс улам дэлгэрэх болтугай!

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%