Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс эрхлэн зохион байгуулсан "Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон" аяны II шатны нээлт Дархан хотын "Залуучууд" театрт болов.
Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗ зөвлөийн дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Цагдаагийн газрын дарга н.Даваажав нар болон Цагдаа, Сууц өмчлөгчдийн холбоодууд, Хүүхдийн байгууллагууд, их дээд сургуулиудын оюутнууд болон бусад олон нийтийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Цагдаагийн газрын дарга н.Даваажав:-“Уг аяны эхний шатны үр дүн их сайн байснаас оны эхний улирлын байдлаар гэмт хэргийн гаралт эрс буурсан. Заавал л гэмт хэрэг гарч байх ёстой гэсэн ойлголт байх ёсгүй. Дархан хотоо амар тайван хот болгохын төлөө, Дархандаа амар тайван амьдрахын төлөө иргэн бүрийн оролцоо чухал байна. Хуулинд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх нь бүх нийтийн үйл хэрэг юм. Дархан хот нийтийн орон сууцны 712 орцтой, зарим орцонд архидан согтуурдаг, бохирдуулдаг зөрчил их гардаг. Цагдаагийн эргүүл тэр бүхэнд хүрч чаддаггүй. Харин баг, байрны оршин суугчид тэр бүхэнд хяналт тавьж чадна” гэлээ.АМАР ТАЙВАН АМЬДРАХЫН ТӨЛӨӨ ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ
Х.Соёл-Эрдэнэ