Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Бүтээн байгуулалтад оролцсон компаниудын үлдэгдэл төлбөрийг гүйцээж өгнө

2015-04-09

   Дархан-Уул аймагт өнгөрсөн онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн үлдсэн төлбөрийг аймгийн санхүүд Сангийн яамнаас шилжүүлжээ.

   Тус аймагт 2014 онд 96 төсөл хэрэгжиж санхүүжилтэд нь 9,4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Мөн орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд оролцож тендерт ялж ажил гүйцэтгэсэн компаниудын нийт санхүүжилтын 6,3 хувь нь ондоо багтаж олгогдсон. Тэгвэл төсөвлөгдсөн 9,4 тэрбум төгрөгийн үлдсэн 2,4  тэрбумийг нь энэ онд олгохоор аймгийн ИТХ-аар баталсан уг мөнгө аймгийн санд орж ирсэн нь энэ юм.

    Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Батсүх:-“Өнгөрсөн онд хийгдсэн зам засвар, хот тохижилт зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэсэн компаниудын хийж дуусгасан ажлуудыг улсын комисс бүгдийг нь хүлээж авсан. 2014 онд Дарханд хийгдэхээр төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэл 98 хувьтай гэж дүгнэсэн. Хийсэн ажлынхаа хөлсийг авахаар хүлээж байгаа компаниудын үлдсэн санхүүжилтээс энэ оны хоёрдугаар сард 419,4 сая төгрөгийг нь, гуравдугаар сард 308 сая төгрөгийг хүлээгдэж байгаа 66 байгууллагад тэгш хэлбэрээр олгох юм” гэв.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%