Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Цэвэр уснаас дээж авч шинжлэхэд мөнгө ус илрээгүй байна

2015-04-03

    Гуравдугаар сарын 31-ний 10.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-р байрны дөрөвдүгээр орцонд оршин суугч иргэн Б-гийн гэрийн цэвэр усны крантнаас мөнгөн ус илэрсэн гэх дуудлагыг гэрийн эзэд орон нутгийн цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газарт хандаж мэдээлэл өгсөн байна.
    Тухайн гэр бүлийн зургаан иргэнийг эмнэлгийн байгуулагад хэвтүүлэн, шинжилгээ хийлгэсэн байна. Мөн цэвэр уснаас дээж авч Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулахад мөнгөн ус илрээгүй байна.
      Ямар шалтгаанаар угаагуурын өрөөний тосгуураас мөнгөн ус илэрснийг Цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%