Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АРВАН ЕСӨН ЦАГААС ХОЙШ СОГТУУРУУЛАХ УНДАА ЗАРАХГҮЙ БАЙХЫГ ИРГЭД УРИАЛЛАА

2015-04-01

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, тэдний идэвх санаачлга, үйл ажиллагааг дэмжих хамтран ажиллах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавих, гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор “Нэг хороо” аяныг хороо тус бүрээр зохион байгуулж байна.
Энэхүү аяны нээлтийн арга хэмжээ  өнөөдөр дүүргийн 8 дугаар хороон дээр боллоо. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дүүргийн салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ арга хэмжээний үеэр  салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний талаар товч танилцууллаа.
Нээлтэнд Засаг даргын тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх, Улаанбаатар хотын цагдаагийн газрын ГХУС хэлтсийн дарга цагдаагийн хурандаа К.Женисгүл, цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга цагдаагийн хурандаа П.Батбаатар , 8-р хорооны Засаг дарга Л.Баярсайхан , Иргэдийн нийтийн хурлын дарга С.Наран-Очир бусад  алба хаагч, оршин суугч иргэд оролцлоо.  

Дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга цагдаагийн хурандаа П.Батбаатар энэхүү  аяны хүрээнд цагдаагийн хэлтсийн алба хаагчид бүх айл, өрх, аж ахуйн нэгж байгууллагаар орж цагдаагийн байгууллагаас үзүүлэх бүх төрлийн үйлчилгээг хүргэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах,  түүний мөрөөр ажил зохион байгуулж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлан таниулна гэдгийг онцолж хэллээ.
Түүнчлэн энэхүү арга хэмжээ нь сар болгон  1 хороон дээр зохиогдож үр дүн нь сар бүр дүгнэгдэх юм байна.
Мөн энэ үеэр иргэд сарын аяныг дэмжиж байгаагаа илэрхийлж 19 цагаас хойш архи согтууруулах ундаа зарахгүй байх уриалгыг хорооны иргэд гаргалаа.








“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%