Монгол 
улсын 21 аймаг, 330 сумдын нэгдсэн Хурал.Мн цахим хуудас хөгжүүлэгч 
админуудад зориулсан 2 дугаар ээлжийн сургалт УБ хотноо эхэллээ. 
    Энэ удаагийн 
сургалтаар  khural.mn цахим хуудсанд тавигдах нийтлэлийн стандарт, мэдээ бэлтгэх, 
цахим хуудас хөтлөх арга зүйд суралцаж байна. 
   Khural.mn-ий стандартад суралцаж, сумдын админуудад зааж сургах, хэрэгжилтэд нь хяналт тавих, идэвхтэй хөгжихгүй байгаа сумдын дэд цахим хуудсыг хөгжүүлэхэд анхаарах, дахин сургалт зохион байгуулах, 2016 оны орон нутгийн сонгуульд khural.mn-ий стандартыг баримталж 
улс төржилтөөс ангид байхаа баталж төсөлтэй гэрээ байгуулах юм.  
 Сургалт энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
